• Эрүүл мэндийн багцын шинжилгээний “Ойн төгөл” төв
  • Бүс нутгийн түргэн тусламжийн төв
  • Тархины цус харвалтын төв
  • Тархи судасны төв
  • Дотоод шүүрэл судлал, диабетийн төв
  • Хэрх судлал, Ревматизмын төв
  • Өвдөгний үений физик эмчилгээний төв
  • Гоо сайхны мэс заслын төв
  • Эсийн эмчилгээний төв
  • Хүүхдийн яаралтай тусламжийн төв
  • Хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн төв
  • Хоол боловсруулах эрхтэн системийн төв
  • Нойрсуулалтын төв
  • Спортын нөхөн сэргээх эмчилгээний төв
  • Зүрх судасны системийн төв
  • Хорт Хавдрын нэгдсэн төв
  • Урлаг соёлын эмчилгээний төв
  • Гэмтлийн эмгэг сэтгэцийн эмчилгээний төв
  • Хөх бамбай булчирхайн төв
  • Эрхтэн шилжүүлэн суулгах төв
  • Хүнд гэмтлийн төв
  • Нуруу нугасны төв
  • Хөгшрөлт зөнөглөлийн төв
  • Арьс арчилгааны төв
Эрүүл мэндийн багцын шинжилгээний “Ойн төгөл” төв
Эрүүл урт удаан амьдрах таны эрүүл мэнд - таны гарт байна!
Багцын шинжилгээ өгөнгөө бие мах бодь, сэтгэл санаа эрүүлжсэн мэт сэтгэгдэл төрүүлэх амьд байгалийн орчинг бий болгосон “Бяцхан төгөл” шинжилгээний төв. Усан цөөрөм, загас, хүчил төрөгчөөр дүүрэн мод ургамал нь таныг эрүүлжүүлэх, багц шинжилгээний төвд эрүүл мэндээ хянуулж шинжилгээ өгнө үү!
  • Мёнжи эмнэлгийн багцын шинжилгээний төв нь
    -Гадаадын үйлчлүүлэгч нь 1: 1 зөвлөгөө авах үйлчилгээ
    -Гадаадын үйлчлүүлэгчдэд зориулсан fast track үйлчилгээ
    -Асуудалтай гарсан хариуны талаар нарийн мэргэжилийн эмчид хурдан шуурхай холбож өгөх
    -Багцын шинжилгээний хариуг эх хэлдээр орчуулж тайлбарлаж өгөх
    -Байнгын хяналтын үйлчилгээ
    -Нэг цэгийн үйлчилгээ

    Үүнээс гадна нас, хүйс, эрхтэн болон улсаар нь төрөлжүүлж онцлогт нь тохируулан багцын шинжилгээний хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байна. Шинжилгээний хариу хэвийн бус өвчин эмгэгтэй гарсан бол амбултори үзлэгт түргэн шуурхай хамруулах, өвчин тусах өндөр эрсдэлтэй бол амьдралын хэв маягаа сайжруулах гэх мэт эрүүл мэндийн талаарх нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах боломжтой.
Бүс нутгийн түргэн тусламжийн төв
Амь нас нь аюултай өвчтөнг тусгаарлан хэвтүүлж хяналтанд авах, эрчимт эмчилгээнд оруулж сүүлийн үеийн хянагч төхөөрөмжийн тусламжтайгаар өвчтөний биеийн байдлыг тасралтгүй хянаж, Хиймэл амьсгалын аппарат, зүрхний дефибриллятор, эхо-ны аппарат, орчин үеийн цус сэлбэгч зэрэг аппаратууд байнгын бэлэн байдалд байдаг ба хиймэл амьсгал шаардлагатай, хүнд гэмтэлтэй өвчтөнүүдэд зориулсан тусгай өрөө, яаралтай хагалгааны өрөө, яаралтай рентгэн зураг авалтын өрөө, СТ компьютер томографын өрөө, эмгэгзүйн түргэний өрөө, эхо-ны өрөө зэрэг нь байнгын бэлэн байдалд байдаг.
Тархины цус харвалтын төв
Тархины цус харвалт нь цочмог үе шаттай, хэрэв цус харвалт 3цагын дотор тохиолдвол вений судсаар дамжуулан бөглөрсөн судсыг нээх мэс ажилбар, цус харвалт 3-6 цагын дотор тохиолдвол тархины артерийн судсаар бөглөрсөн цусны судсыг нээх мэс засал хийнэ.Тархины судасны шигдээс үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд шалтгаанаас нь хамаараад цусны ялтсан эсийн эмчилгээ, цусны бүлэгнэлтийг багасгах эмчилгээг хийдэг бөгөөд антитромботерапиас гадна урт хугацааны давталтаас урьдчилан сэргийлэх зорилгоор цус харвалтын эрсдэлт хүчин зүйлийг засдаг. Тархины эсийн гэмтлийг багасгах, нөхөн сэргээхэд шаардлагатай эмчилгээний аргыг эрэлхийлж хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй.
Тархи судасны төв
Азидаа хамгийн анхны анолог тархины судасны төв
Солонгос улсдаа хамгийн анхны GE Bi-plane Digital Angiography аппаратыг суурилуулсан, Азидаа анхны тархины судасны ангио зураг авалтын өрөө, MRI зураг авалтыг хамтад нь байршуулан хамгийн сүүлийн үеийн дээд зэргийн төнөг төхөөрөмжийг суурилуулсан мэс заслын төвийг байгуулсан . Тархины судасны эмгэгтэй өвчтөнд түргэн шуурхай, оновчтой онош болон эмчилгээг нэн даруй хийх боломжтой.
  • Тархины судасны төвийн дарга
    Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Ан Сон Ёл профессор
  • Мэргэшсэн төрөл
    тархины цус харвалт, тархины судасны эмгэг (артерийн судасны өргөсөл, артер,венийн судасны гажиг)
Дотоод шүүрэл судлал, диабетийн төв
Дотоод шүүрэл диабетийн төв нь чихрийн шижин өвчнөөс гадна бамбай булчирхайн өвчин, ясны сийрэгжилт, өнчин тархины эмгэг, таргалалт зэрэг янз бүрийн дотоод шүүрлийн өвчнийг бүхэлд нь эмчилж, өвчтөнүүдийг байнга хянаж хүндрэлээс урьдчилан сэргийлэх системийг бий болгоход чиглэгдсэн. Бөөрний тасаг, нүдний тасаг, гэмтэл согогийн тасаг гэх мэт хүндрэлтэй холбоотой эмчилгээний тасаг эмч нарын зөвлөгөөнөөр дамжуулан өвчтөний хүлээх цаг хугацааг багасгахад анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.
Хэрх судлал, Ревматизмын төв
Хүүхэд болон насанд хүрэгчдэд үе мөчний өвчинтэй холбоотой үзлэг, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ, зөвлөгөө болон сургалт зэрэг олон талт эмчилгээ үзүүлдэг мэргэшсэн төв юм. Хүүхдийн үе мөчний үрэвслээс эхлэн үений ревматоид, үе мөчний үрэвсэл, тулуй, рупүс, чонон хөрвөс, бэкхэт өвчин, сигрений хам шинж, ясны сийрэгжилт, дахин давтагдах ревматизм, булчингийн олон талт өвдөлт, фибромиалгиа, үрэвсэлтэй булчингийн өвчлөл, системийн склероз, цэвэршилтийн артит зэрэг ревматизмийн бүх төрлийн өвчнийг эмчлэх, зөвлөгөө өгөх, сургалт явуулах үүрэгтэй.
Өвдөгний үений физик эмчилгээний төв
Өвдөгний үений физик эмчилгээний төв нь гэмтэл болон насжилтын улмаас элэгдэлт үүсэн зөөлөн эд нь гэмтсэн өвчтөнүүдэд зориулсан эмчилгээний төв юм. Зөөлөн эдийг нөхөн сэргээх олон төрлийн эмчилгээний болон шинэлэг оношилгооны аргаар оновчтой оношилж байна. Солонгос улсын хамгийн шилдэг, өндөр ур чадвартай эмч профессороос бүрдсэн баг мэс засал хийх ба шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж аппаратыг байршуулсан тохилог цэвэр орчинд, өндөр ур чадвартай эмчийн хяналтан дор мэргэжлийн сувилагч, дасгалжуулагч, физик эмчилгээний эмч, судалгааны мэргэжилтнүүд нэгэн баг болон ажиллаж байна. Яс Гэмтлийн мэс заслын нарийн мэргэжилтнүүдийн багаар бүрдсэн хамт олон нь амбултори болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд үе шаттай, үр дүнтэй эмчилгээ сувилгааны аргыг нэвтрүүлж байна. Яс гэмтлийн мэс заслын нарийн мэргэжилтэн, спортын гэмтлийн нарийн мэргэжилтэн, дасгалжуулагч, физик эмчилгээний мэргэжилтэн зэргээс бүрдсэн судалгааны баг хамт олон нь мэс заслын аргачилал, дасгал хөдөлгөөний программ, үе мөчний гэмтлээс урьдчилан сэргийлэх програмуудыг эрдэм шинжилгээ судалгааны үндэслэлтэйгээр нэвтрүүлж байгаа. Физик эмчилгээний мэргэжилтэн болон хөдөлгөөний дасгалжуулагч нь 1:1системээр сургалт эмчилгээг явуулж, богино хугацаанд хурдан эдгэх, өдөр тутмын ажил амьдралдаа эргэн ороход туслах зорилготой.

ONE-STOP SYSTEM

Мёнжи эмнэлгийн дарга, спортын эмчилгээний төвийн дарга яс гэмтлийн мэс заслын тасгийн их эмч Ким Жин Гү профессор
Гоо сайхны мэс заслын төв
Гоо сайхны мэс заслын төв нь аюулгүй мэс заслын систем болон мэс заслын дараах нарийвчилсан хянах системийг хослуулсан эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна. Нүд, хамар, эрүү нүүр, үрчлээ таргалалт, өөх шилжүүлэн суулгах гэх мэт гоо сайхны мэс заслаар мэргэшсэн эмч нар сорви арилгах, термоформ хийх оёдол гэх мэт урьдчилан таамаглаагүй осол, төрөлхийн гажигаар бие мах бодь, сэтгэл санааны хүндрэлтэй өвчтөнүүдэд гоо сайхны хагалгаанаас гадна үйл ажиллагааг хамтад нь сэргээх эмчилгээг хийж байна.
Эсийн эмчилгээний төв
Олон улсын эсийн эмчилгээг манлайлах БНСУ-ын анагаах ухаан
Мёнжи эмнэлгийн эсийн эмчилгээний төв нь эсийн эмчилгээ болон үүдэл эсийн эмчилгээгээр эдгэрэлтгүй, маш ховор өвчин, эсийн гэмтлийн эмгэгийг эмчлэх тал дээр өвчтөнүүдэд эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг олгохын төлөө хичээн зүтгэж байна. Дэлхий нийтэд хэрэгжүүлж байгаа үүдэл эсийн эмчилгээний аргачлалын ихэнх нь Солонгос улсын анагаах ухааны дэвшилтэт технологоос төрсөн болно. Мёнжи эмнэлэг нь Солонгос улсын анагаах ухааны дээд зэргийн дэвшилтэт эсийн болон үүдэл эсийн эмчилгээг хэрэгжүүлж байна.
- Хими эмчилгээний дархлааны төв : Хүний биеийн дархлааны эсийн үйл ажиллагааг өндөрсгөн хавдрын эсийг үхүүлэн хавдрын дахин давталтыг багасгах зорилготой.
- Өвдөгний зөөлөн эдийг нөхөн төлжүүлэх төв : Өвдөгний гэмтэл авсан хэсэг дээр үүдэл эсийг суулган зөөлөн эдийн эсийг төлжихэд туслах болно.
- Ругерик эмгэгийн төв : Үхжиж буй хөдөлгөөний мэдрэлийн эсийн амьдрах хугацааг уртасган өвчний явцыг удаашруулж өгөх.
Хүүхдийн яаралтай тусламжийн төв
Яаралтай түргэн тусламжаар ирсэн хүүхдэд мэргэжлийн түвшинд хурдан шуурхай эмчилгээ хийх зорилгоор 24цагын турш яаралтай тусламжийн тасгийн мэргэшсэн эмч нар хариуцан үзлэг хийж байна. Яаралтай мэс заслын тасаг, зүрх судасны сэхээн амьдруулах тасгыг тусад нь бий болгон яаралтай зураг авах хүүхдийн рентгэн өрөө, хорио цээрийн тусгаарлах өрөөтэй. Насанд хүрэгчдийн түргэн тусламжийн өрөөнөөс тусдаа бие даасан орон зайд тусгай зориулалтын тоног төхөөрөмж байгууламжтай. Мөн урьдчилсан үзлэгийн өрөө, тусгаарлах өрөө, сэхээн амьдруулах өрөө, гэмтлийн өрөө, эмчилгээний өрөө, хэвтэж ажиглах өрөө гэх мэт тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хүүхдэд зориулагдсан хиймэл агааржуулагч, DR рентгэн, зүрхний дефибриллятор, хэт авиан аппарат, хүүхдэд үзлэг хийх төхөөрөмж зэргийг суурилуулсан.
Хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн төв
Анхаарал төвлөрлийн эмгэг, сурах бэрхшээл, (tic disorder)буюу эмгэг, сэтгэцийн эмгэг зэрэг хүүхэд өсвөр насныханд илэрч болох сэтгэлзүйн асуудлуудыг үнэн зөв оношилж, эмчлэх замаар хүүхэд өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг хянаж байна.
Хоол боловсруулах эрхтэн системийн төв
Хоол боловсруулах эрхтэн системийн өвчтэй өвчтөнүүдийг нэгтгэн эмчилгээ хийж өвчтөний тав тухтай байдлыг нэмэгдүүлж, чанартай хурдан шуурхай нарийн оношилгоо эмчилгээ хийхийг зорьж байна. Энэхүү эмчилгээний системийг нэвтрүүлэх болсноор үйл ажиллагаанд хүндрэл гаргахгүйн тулд дотрын тасаг, мэс заслын тасаг, радиологийн тасаг болон эмгэг судлал зэрэг тасгуудтай нягт хамтын ажиллагаатай ажиллах болсон. Өдөртөө дурангийн шинжилгээ хийлгэх, хэвлийн эхо шинжилгээ, дотрын болон мэс заслын тасагтай хамтарсан үзлэг ба зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг шуурхай үзүүлснээр өвчтөний цагийг хэмнэсэн өвчтөнд төвлөрсөн чанартай тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Нойрсуулалтын төв
Хүний амьдралын гуравны нэгийг эзэлдэг нойрсолттой холбоотой бүхий л шинж тэмдэг зовиурыг шалган, нойргүйдлийг эмчилдэг төв болно.
Спортын нөхөн сэргээх эмчилгээний төв
Яс,булчингийн тогтолцооны эмгэг тус бүрт гэмтлийн мэс заслын мэргэжилтнүүдээр дамжуулан (мөрний үе, өвдөг, шагай, нуруу, түнх) хэсэг бүрийг нарийн оношилж, мэргэжилийн дасгалжуулагч болон физик эмчилгээний эмчийн тусламжтай 1:1 хөтөлбөрөөр дамжуулан өдөр тутмын амьдрал болон спортын бэлтгэл дасгалжуулалтандаа эргэн орох зорилготой. Солонгос улсдаа сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмтжэй нөхөн сэргээх төв, хамгийн сайн үйлчилгээг танд үзүүлэх болно.
Зүрх судасны системийн төв
Зүрх судасны нарийсал, зүрхний шигдээс зэрэг эмгэгээс гадна төрөлхийн зүрхний эмгэг, дөрвөн мөчний судасны эмгэг, гол артерийн судасны эмгэг, зүрхний дутагдал, хавхлагын эмгэг, хэм алдалт, өндөр даралт, зүрхний төрөл бүрийн эмгэгийн нарийн мэргэшссэн эмч профессоруудаас бүрдсэн баг өдөр шөнийн ээлжинд өвчтөнгүүдэд дээд зэргийн түргэн шуурхай эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Хурц хэлбэрийн зүрхний шигдээс зэрэг яаралтай эмчилгээ шаардсан эмгэгийн эмчилгээг хэзээ ч хэдийд ч хийх боломжтой ба цээжний мэс заслын тасагтай хамтран маш богино хугацаанд мэс засал болон мэс ажилбарыг чанартай өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
  • Зүрх судасны төвийн дарга
    Зүрхний дотрын тасаг Жу Юүн Хён профессор
  • Мэргэшсэн төрөл
    Зүрхний судасны нарийсал, өндөр даралт, судасны өөхжилт, артерийн гол судасны эмгэг, хэм алдалтын эмгэг, артер венийн судасны өргөсөл, захын мэдрэлийн судасны эмгэг, зүрхний судасны тэлэх мэс ажилбар.
Хорт Хавдрын нэгдсэн төв
Мёнжи эмнэлгийн хавдрын нэгдсэн төв нь өвчтөний шинж тэмдгийг эхэн үед нь түргэн шуурхай оношилж, мэс засал, хими эмчилгээ, цацраг туяа эмчилгээ, дархлаа дэмжих эмчилгээ, эмчилгээний дараах нөхөн сэргээх болон урлагийн эмчилгээг өвчтөн тус бүрийн онцлогт тохируулан хийж байна.
Дотрын тасаг, мэс заслын тасаг, цацраг туяаны тасаг, радиологи, эсийн эмчилгээний төв болон мэргэшсэн сувилагч координатор, урлагийн эмчилгээний төвүүд хамтран нэг баг болж ажиллаж байна. Эмнэлгийн ажилтнууд өвчтөнд шаардлагатай бүх төрлийн эмчилгээний төлөвлөгөөг санал болгож өвчтөн нэг бүрийн төлөө гэсэн уриан доор хамтарсан эмчилгээний системийг бий болгон хэрэгжүүлж байна. Хорт хавдрын оношлогоо хийсний дараа хавдрын эмчтэй шууд уулзаж хамгийн богино хугацаанд дараагийн үзлэг, эмчилгээ хийх боломжийг олгодог нэг цэгийн үйлчилгээний системээр ажиллаж байна.
  • Эмчилгээний төрөл
    Ходоодны хавдар, улаан хоолойн хавдар, уушгины хавдар, бүдүүн гэдэсний хавдар, шулуун гэдэсний хавдар, элэгний хавдар, цөсний сувгийн хавдар, нойр булчирхайн хавдар, бөөрний хавдар, хөхний хавдар, бамбай булчирхайн хавдар, өндгөвчний хавдар, умайн хүзүүний хавдар, түрүү булчирхайн хавдар, давсагны хавдар, төмсөгний хавдар, цусны хавдар, тунгалгийн булчирхайн хавдар, ясны хавдар, чөмөгний хорт хавдар, цусны эмгэг, Цацраг туяа эмчилгээ, 3D стерео загварчилал, эрчимжүүлсэн цацраг туяа эмчилгээ
  • Эмчийн танилцуулга
    Хорт хавдрын төвийн дарга профeccор Паг Сон Вон, цацраг туяа онкологийн тасгийн дарга
  • Мэргэжлийн салбар
    Цацраг туяа эмчилгээ, 3D стереоскопийн эмчилгээ, эрчимжүүлсэн цацраг туяа эмчилгээ
  • Мёнжи эмнэлэг “Хорт хавдрын нэгдсэн төв”-ийн онцлог
    1. Хавдрын эмчилгээг амар тайван орчинд хийлгэх болсон.
    Хувь хүнд тохируулсан цогц эмчилгээний систем (Onco-Emotion system) – Ухаалаг эмчилгээний системийг нэвтрүүлснээр өвчтөний дуртай зураг, дуу хөгжим, өнгөт гэрэл, дүрс бичлэг, үнэр зэргийг программд оруулж цацраг туяа эмчилгээ хийлгэх явцад айдас түгшүүрийг мартаж амар тайван, тав тухтай эмчилгээ хийлгэх орчныг бүрдүүлсэн
    Амьд байгальтай хими тарианы өрөө – Тайвшруулах хөгжмийн аянд, цонхоор нэвтрэх нарны илч, ойн төгөл шиг шийдэлтэй цэцэрлэгийг харан суухдаа хими эмчилгээгээ хийлгэх боломжтой. Арумагийн анхилам үнэрт ядарч сульдсан бие организмыг сэргээж, сэтгэлийн хямралыг тайвшруулж айдас түгшүүрийг арилгаж өгнө. Хими эмчилгээний үеэр хувь хүн бүрт iPad хэрэглүүлж мэдээ сонсох, дүрс бичлэг, кино үзэх, радио сонсох үйлчилгээг үзүүлснээр сэтгэл зовнилыг түр хугацаанд ч мартах боломжтой болгосон.

    2. Сайхан амьдралыг хэвээр нь хадгалах
    Хорт хавдраас үүдэлтэй стресс, сэтгэлийн хямралтай хорт хавдартай өвчтөнүүд болон тэдний гэр бүлд зориулан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үүнд хөдөлгөөнт дасгалын хөтөлбөр, хоол тэжээлийн талаар зөвлөгөө өгөх, урлагийн хөтөлбөр, гадаад төрхийг сэргээх зэрэг үйлчилгээ орно.
Урлаг соёлын эмчилгээний төв
Урлагийн эмчилгээний төвийн зорилго нь сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн бие махбодийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлтэй өвчтөнүү зэрэг хүнд хэцүүг даван туулж байгаа өвчтөнүүдэд зориулан төрөл бүрийн урлагийн эмчилгээний гарын авлага бэлтгэж, урлагийн мэргэжлийн эмчилгээ хийж хувь хүний бие махбодийн болон сэтгэцийн үйл ажиллагааг сайжруулж амьдралын хэв маягийг өөрчлөх зорилготой. Эмнэлгийн бүх тасгийн өвчтөнүүдэд хөгжим, урлаг, хөдөлгөөн, соёл, жүжиг гэх мэт урлагийн төрөл бүрийн арга хэмжээг эмчилгээтэй хослуулан нэгдсэн хөтөлбөр гарган хэрэгжүүлж байна.
Гэмтлийн эмгэг сэтгэцийн эмчилгээний төв
Гэмтлийн эмгэг сэтгэцийн эмчилгээний төв нь бие махбодийн гэмтэл, амь насанд эрсдэлтэй гэмтлийн улмаас сэтгэцийн цочролд орж үүсдэг сэтгэцийн эмгэг болох "гэмтлийн дараах стрессийн эмгэгийг" системтэй үр дүнтэй эмчлэхийн тулд мэргэжлийн эмчилгээний системийг бий болгосон. Гэмтлийн эмгэг сэтгэцийн төв нь сэтгэцийн клиник, мэргэшсэн сэтгэл судлаач, мэргэжлийн сувилагч, нийгмийн ажилтнуудаас бүрддэг бөгөөд гэмтлийн мэс засал, хүүхэд залуучуудын тасаг, урлагийн эмчилгээний төв зэрэг олон тасгууд хамрагддаг
Хөх бамбай булчирхайн төв
Хөхний төв – Эмэгтэйчүүдийн гоо сайхан, эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн төв
Хөхний тасаг нь нэг дор үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгдөг орчинг бий болгосон. Хөхний нарийн мэргэшсэн мэс заслын эмч, дүрс оношилгооны эмч нар, тайлбар өгөх сувилагч, маммографийн рентгенологич, эмнэлгийн туслах ажилтнууд нэг баг болон хөхний оношилгоо, хөхний хавдар болон бусад өвчлөлийг эмчлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт орчныг бүрдүүлсэн.
Хөхний төвд хөхний мэс заслын улмаас хэлбэр нь алдагдсан хөхний хэлбэрийг сэргээх хөхний гоо сайхны мэс заслыг хамтад нь хийж байна. Мёнжи эмнэлгийн хөхний төв нь хөхний хоргүй хавдар, ургацаг, хөхний хорт хавдрын дурангийн мэс заслыг улсдаа хамгийн анх нэвтрүүлсэн эмнэлэг юм. Энэ мэс заслын арга нь улсдаа хамгийн үр дүнтэй өвөрмөц мэс заслын аргаар шалгарсан. Дурангийн аргыг ашигласнаар арьс ба хөхний толгойн хэсгийг хадгалах, хөхийг бүхэлд нь тайрах мэс заслын дараа хиймэл хөхний хагалгааг хамтад нь хийснээр өвчтөний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготой.
Бамбай булчирхайн төв – оношилгоо ба мэс засал, мэс заслын дараах хяналт төвлөрсөн төв
. Бамбай булчирхайн эмчилгээнд бамбай булчирхайн мэс засал, дүрс оношилгооны эмч нар, бамбай булчирхай дотоод шүүрлийн тасаг, цөмийн онош зүйн тасаг болон эсийн эмгэг судлалын тасгууд нь хамтран мэс заслын өмнөх болон дараах өвчтөнүүдэд тусламж үйлчилгээг үзүүлэн, бамбай булчирхайн эмчилгээний стандарт протколыг ашиглан харилцан зөвлөлдөх “Өвчтөнд чиглэсэн эмчилгээний төв” ийг бий болгосон
. Нэмж дурдахад бамбай булчирхайн мэс засал нь уламжлалт мэс заслын аргаас (хүзүүний зүсэлт) гадна суганы хэсэг, хөхний толгойн хэсэгт жижиг зүсэлт хийн дурангийн аргаар мэс засал хийж байна. Бамбай булчирхайн дурангийн мэс заслын давуу тал нь хүзүүнд зүсэлт хийхгүй, ямар нэг ил сорви үлдээхгүй. Залуу эмэгтэйчүүдэд гоо сайхны талаасаа сэтгэл ханамж өндөр мэс заслын арга юм. Үүнээс гадна цаашид робот системийг мэс засалд ашиглах төлөвлөгөөтэй байгаа. Энэ аргыг ашигласнаар гоо сайхны талаас сэтгэл ханамыг маш өндөр үр дүнд хүргэхээс гадна бамбай булчирхайн мэс заслын эмчилгээг нэг шатаар дээшлүүлэх боломж нээгдэх болно.
  • Иодын Эмчилгээний тасаг
    Бамбай булчирхайн иодын изотоп эмчилгээний өрөө
    Цацраг туяаны иодын эмчилгээний өрөө нь цацраг идэвхит байдлыг хянах, өрөөний хаалга, хана нь туяаг гадагш нэвтрүүлэхгүйгээр тусгаарлагдсан ба туяа эмчилгээний дараа цацрагын илүүдэл нь шээс, хөлс, шүлсээс ялгарна. Энэхүү ялгарах бодисыг тусад нь аюулгүйгээр зайлуулах боломжтой хувийн бие засах болон угаалгын өрөөтэй.
  • Хөх бамбай булчирхайн мэс заслын төвийн дарга профессор
    Шин Хёг Жэй
  • Мэргэжлийн салбар
    Хөхний хорт хавдар ,хөхний эмгэг, бамбай булчирхайн эмгэг, хөхний дурангийн мэс засал ,хөхний хорт хавдар хөхний гоо сайхны мэс засал
Эрхтэн шилжүүлэн суулгах төв
Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Ким Сан Жүн профессор нь Thromboangiitis obliterans Buerger's disease эмгэг, Takayasu's disease Такаяагийн эмгэгийн эмнэлзүйн арвин их дадлага туршлагаараа дэлхийд танигдсан бөгөөд хүүхдийн бөөрний эмгэг, насанд хүрэгчдийн бөөрний эмгэг, дотоод шүүрлийн тасгийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран нарийн системтэй эрхтэн шилжүүлэн суулгах төвийг удирдаж байна.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга
    мэс заслын тасаг Ким Сан Жүн профессор
  • Мэргэшсэн төрөл
    бөөр шилжүүлэн суулгалт, судасны мэс засал, ★ эрхтэн шилжүүлэн суулгах төв
Хүнд гэмтлийн төв
Гэмтэл гэдэг нь өндрөөс унаж бэртэх, зам тээврийн осол, бууны шарх, өөрийгөө гэмтээх зэрэг гадны хүчин зүйлээс үүдэлтэй гэмтлийг хэлнэ. Хүнд гэмтлийн төв нь зам тээврийн осол, ажлын байрны осол зэрэг хүнд болон олон төрлийн гэмтэлтэй өвчтөнүүдэд төрөл бүрийн нарийн мэргэжлийн эмч нарийн хамтарсан үр дүнтэй эмчилгээ хийх системийг бүрдүүлсэн. Яаралтай өвчтөнийг тээвэрлэх зориулалттай нисдэг тэргийг эмнэлгээс 5 минутын зайнд буулгах боломжтой. Яаралтай мэс заслийн тасгаас гадна дотрын тасгийн өвчтөн, мэс заслын тасгийн хүнд өвчтөнүүд, зүрхний массаж эмчилгээ хийх тусгайлсан эмчилгээний өрөө, хиймэл амьсгалын аппарат, зүрхний дефибриллятор(зүрхний хэмнэлийг сайжруулагч аппарат) зэрэг яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, өндөр даралтат хүчил төрөгчийн өрөө, СТ өрөө, радиологийн өрөө , Эхо шинжилгээний өрөө зэрэг тусдаа үзлэг оношлогоо хийх байгууламжтай.
Нуруу нугасны төв
Нуруу нь бие махбодийг тулах, мэдрэлийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Нурууны өвдөлт (ар нуруу) нь анх удаа өвдөж байсан 3өвчтөний 2нь 2жилийн дотор өвдөлт дахин давтагдах хэмжээнд дахин сэдрэлт ихтэй, өдөр тутмын болон нийгмийн амьдралд маш их бэрхшээл учруулдаг өвчин. Хүзүүний суулт нь зөвхөн хүзүү өвдөх төдийгүй мөр, гар, хурууны үзүүр хүртэл чинэрч өвдөх улмаар алхаж чадахгүй хөдөлгөөний эмгэг үүсч болзошгүй тул нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэхгүй явснаас өвчин хүндэрдэг тохиолдол элбэг байдаг. Нурууны өвчнийг оношилох, эмчлэх бүхий л эмнэлзүйн тасагтай хамтарсан эмчилгээний тогтолцоог бий болгосноор хүзүүний өвдөлт, нурууны өвдөлт, диск, нугасны гажилт, нурууны хугарал, нугасны гэмтэл зэрэг нуруу нугасны өвчнийг цогцоор нь оношилж, мэс засал, микро мэс засал, тариа эмчилгээ, эмэн эмчилгээ, физик эмчилгээ, зөв дасгал хөдөлгөөн болон булчинг сайжруулах дасгал гэх мэт хамгийн сүүлийн үеийн олон төрлийн эмчилгээг хийж байна.
Хөгшрөлт зөнөглөлийн төв
Зөнөх өвчний онцлог нь өвчтөн төдийгүй гэр бүлийнхний хувьд эдийн засаг, сэтгэл зүйн хүндрэлийг бий болгож, улмаар нийгмийн асуудал болж байгаа тул засгийн газар, орон нутгийн болон эмнэлгийн байгууллагын түвшинд арга хэмжээ авч дэмжлэг үзүүлж байгаа боловч оновчтой үр дүнд хүрэхгүй байна гэж үзэж байна. Ахмад настнуудын ой санамж, танин мэдэхүйн үйл ажиллагаа муудаж байгааг эрт оношилохын тулд олон тасгийн хамтарсан эмчилгээ нь хамгаас чухал юм. Энэ дундаас хамгийн чухал нь мэдрэлийн тасаг, сэтгэцийн эрүүл мэнд, нөхөн сэргээх тасагтай хамтран ажиллах системийг бий болгосон.
Арьс арчилгааны төв
Арьсны төрөл бүрийн эмгэгүүдийг эмчлэхээс гадна сүүлийн үеийн өндөр технологт арьс арчилгаа, эмчилгээний дараах арчилгааны иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна. Туяа болон лазер , өндөр давтамжтай радиолог эмчилгээг ашиглан янз бүрийн арьсны гүнийг эмчлэх (eMax болон Spectra, Q-switched Nd;YAG лазер, eCO2, CO2 fractional лазер, Excimer, Pharos) зэрэг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр дамжуулан өндөр чанартай эмчилгээ үйлчилгээг авах боломжтой.