• Элэгний хавдрын клиник
  • Уналт, таталтын клиник - Уналт, таталтын хөгжлийн клиник
  • Псориаз буюу хайрст үлдний клиник
  • Тархины Цус харвалтын клиник
  • Чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй хөлийн шархны клиник
  • Архаг шархны клиник
  • Сонсголын аппарат/ Вау буюу дунгийн суулгацын клиник
  • Ботоксын клиник
  • Таргалалтын клиник
  • Өсөлт таргалалтын клиник
  • Хүүхдийн хөгжлийн клиник
  • Нойрсолтын клиник
  • Харшлын клиник
  • Толгой эргэлтийн клиник
  • Эмэгтэйчүүдийн шээс ялгаруулах эмгэг, шээс задгайрах клиник
  • Урологийн клиник
  • Дуу хоолой авианы клиник
  • Жирэмсний дутуу төрөлт болон үр зулбалтын клиник
  • Хөл ба ортопед клиник
  • Ивэрхийний клиник
  • Цэвэршилтийн клиник
  • Олон улсын аялал, гадаад оюутны клиник
Элэгний хавдрын клиник
Хавдрын клиник нь хоол боловсруулах системийн тасаг, элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, дүрс оношилгооны тасаг, дүгнэлт оношилгооны тасаг, цацраг туяа хавдрын тасаг, эмнэл зүйн тасаг зэрэг олон тасгуудын хамтарсан үзлэг, эмчилгээ, оношилгооны системээр нарийн мэргэжлийн эмч болон координаторуудаар бүрдсэн болно. Өвчтөн тус бүрт зориулсан 1:1 элэгний хавдрын оношилгоо эмчилгээ, насан туршийн хяналт зэрэг нэгдсэн байнгийн үзлэг эмчилгээг хийж байна.
Уналт, таталтын клиник - Уналт, таталтын хөгжлийн клиник
Уналт таталтын эмгэг нь тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас үүдэлтэй зовиуруудыг хэлэх бөгөөд ихэвчлэн эмэн эмчилгээ хийлгэснээр хэвийн амьдралдаа ордог боловч нийгмийн хандлагаас болж эмчилгээний тохиромжтой хугацааг алдан, өвчтөн болон тэдний гэр бүлийхэнд сэтгэл санааны хүнд байдлыг үссгэдэг. Гэсэн хэдий ч уналт таталтын эмгэг нь энгийн ойлголтоос ялгаатай нь сайн эмчилэгддэг өвчин юм.
Сүүлийн үед мэс заслын аргууд улам сайжран эмчилгээний үр дүнг дээшлүүлсээр байна. Солонгос улсын хувьд уналтын өвчтнөөр эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөний тоо 200 хүн тутамд 1хүн байгаа ба нийт 300,000-400,000 орчим өвчтөн байна гэж үзэж байна.
  • Уналтын эмгэгийн үүсэх шалтгаан
    Уналт таталтын шалтгаан нь тархины зарим мэдрэлийн эсүүд агшин зуур хэт их цахилгаан үүсгэдэг тул хэнд ч бий болох магадлалтай. Уналт таталт нь согтууруулах ундаа хэрэглэх, нойргүйдэх, өндөр халуурах гэх мэт үед ч тохиолдож болно. Түүнчлэн шинж тэмдгүүд нь таталттай төстэй боловч хуурамч таталт өгөх тохиолдол олон байдаг. Тиймээс, хэрэв та уналт таталтын өвчнийг сэжиглэж байгаа бол нэн даруй мэдрэлийн тасгийн эмчид үзүүлж, тархины мэдрэлийн төрөл бүрийн шинжилгээг (сэрэх ба унтаа үеийн тархины цахилгаан бичлэг EEG, видео EEG, тархины соронзон резонансын дүрслэл гэх мэт) хийн зөв оношилогоо болон цаашдын эмчилгээний төлөвлөгөөг гаргадаг.
  • Эмчилгээний арга
    Хэрэв онош нь уналт таталтын өвчин мөн гэж оношлогдвол холимог эмчилгээг хийх болно. Эмэн эмчилгээ нь үндсэн эмчилгээ болох ба өвчтөнүүдийн 80% орчим нь эмэн эмчилгээгээр хэвийн амьдралаар амьдрах боломжтой байдаг. Үлдсэн 20% нь эмчлэгдэхэд хэцүү төрлийн таталтын эмгэг бөгөөд үүнээс 15% нь мэс заслын тусламжтайгаар сайн үр дүнд хүрдэг. Уналт таталтын өвчний үед 3-5 жилийн турш урт хугацааны эмэн эмчилгээ хийх тул тэвчээр их шаардлагатай байдаг. Залуу эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт, хөхүүл үеийн асуудлууд, нярай хүүхдэд эмний сөрөг нөлөөлөлийн асуудал зэргээс болон оновчтой тохирсон эмчилгээ хийгдэж чадаагүйгээс болон эмчлэгдэх боломжтой таталтын шатнаасаа эмчлэгдэхэд хэцүү хүнд хэлбэрийн шатруугаа орох тохиолдол их байна. Тийм учир эмгэг илэрсэн даруй мэдрэлийн эмчид (нарийн мэргэшсэн эмчээс) зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх шаардлагатай.
  • Оношилогоо шинжилгээ
    Тархины цахилгаан бичлэг (waking EEG), Нойрсуулагчтай тархины цахилгаан бичлэг(Sleep deprivation EEG), Brain CT, Brain MRI
    Video- EEG monitoring, Brain SPECT (Ictal & Interictal), Brain PET
  • Сэтгэц мэдрэлийн эмчилгээ шинжилгээ
    Оюуны чадварын сорилго болон танин мэдэхүйн үйл ажиллагааны шинжилгээ,эмчилгээний сонголт, уналт таталтын эмэн эмчилгээ, уналт, таталтын мэс засал, Вагус мэдрэлийн өдөөлт, Кетон хоолны дэглэм гэх мэт.
    Vagus nerve stimulation, Ketone diet
Псориаз буюу хайрст үлдний клиник
Псориазыг энгийн арьсны өвчлөл биш дархлааны системийн эмгэг гэж үздэг. Урт хугацааны эмчилгээ шаарддаг арьсны энгийн өвчлөл биш бидний биеийн дархлааны тогтолцооны хэвийн бус байдлаас болж үрэвслийн урвал үүсгэдэг системийн үрэвсэлт өвчин юм. Псориаз нь зүрх судасны эмгэг зэрэг хавсарсан өвчлөлийг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа тасралтгүй батлагдсаар байгаа тул эхэн үеийн эмчилгээ нь хамгаас чухал гэсэн ойлголт өргөсөн тэлсээр байна. Сүүлийн үед биологийн эмчилгээ зэрэг төрөл бүрийн эмчилгээний аргаар хайрст үлдийн зовиур шинж тэмдгийг зохицуулан өдөр тутмын ажил амьдрал бэрхшээлгүй болсон. Үүнтэй холбоотой урт хугацааны эмчилгээний төлөвлөгөөг боловсруулан тууштай эмчлүүлэх нь чухал.
  • Эмчилгээний арга
    Псориаз өвчний эмчилгээг ерөнхийд нь дөрвөн төрөлд хуваагддаг
    1. Хэсгийн эмчилгээ: Арьсны тосон түрхлэг
    2. Туяаны шарлаг : UVB туяаны эмчилгээ
    3. Системт эмчилгээ: Эмэн болон тариа эмчилгээг хийхэд эмчилгээний үр дүн нь бүх биед нөлөөлнө.
    4. Биологийн бэлдмэл: Уургаар баялаг бэлдмэлийг арьсан доор тарих эсвэл судсанд тарина.
    Биологийн эм нь хамгийн сүүлийн үеийн эмчилгээ бөгөөд архагшсан хүнд хэлбэрийн өвчтөнүүдэд зориулагдана
  • Псориаз клиникийн эмчилгээний тохиромжтой хүчин зүйлийг тодорхойлох
    • Хайрст үлдийн эмнэлзүйн хэлбэр, хүндийн зэрэг
    • Эмчилгээ нь өвчтөний өдөр тутмын амьдралд тохирч байгаа эсэх
    • Эмчилгээний үр нөлөө ба сөрөг нөлөөлөл
    • Өвчтөний нас ба эрүүл мэндийн ерөнхий байдал
    • Харшилтай эсэх, одоо хэрэглэж байгаа бусад эм болон өвтөний өөрийн сонголт
    • Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай эсэх
    • Эмчтэйгээ зөвлөлдөн илүү оновчтой, хувь хүн бүрт тохирсон эмчилгээний аргыг олон тууштай хэрэгжүүлэх нь чухал.
Тархины цус харвалтын клиник
Нийт хүн амын өндөр настны эзлэх хувь нэмэгдэж, тархинд цус харвах өвчтөнүүдийн нас залуужиж байгаатай холбоотойгоор анхаарлын төвд байх боллоо. Үүнтэй холбоотой урьдчилан сэргийлэх аргыг мэдэхгүй байх, замбараагүй эмчилгээ хийх явдал газар авч байна. Цус харвалтын талаар зөв ойлголт авах болон зөв эмчилгээ хийх шаардлага гарч байна.
  • Тархины цус харвалт гэж юу вэ?
    Амьдралын туршид эрүүл байсан хүний тархи цусны эргэлтийн асуудалтай болж, нэг өдөр гэнэт ухаан алдаж унах, биеийн тал хэсэг саажилтанд орох, ярьж чадахгүй болох бүр үхэлд ч хүргэх боломжтой өвчин юм.
    Тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх хөтөлбөр, цус харвалтын үед нөхөн сэргээх хөтөлбөр, цус харвалтын талаарх сургалтын хөтөлбөр.
Чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй хөлийн шархны клиник
Анагаах ухаан хөгжил дэвшлийн нөлөөгөөр хүн амын насжилт өндөрсөн чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэх нь дэлхий нийтийн чиг хандлага болоод байгаа билээ. Чихрийн шижин өвчний олон хүндрэлүүдийн дунд доод мөчдийн мэдрэл ба судасны гэмтэлээс үүдэлтэй чихрийн шижин хөл нь хамгийн аймшигтай хүндрэлүүдийн нэг юм.
  • Чихрийн шижинтэй хөлтэй холбоотой янз бүрийн асуудал
    Шарх, халдвар, үхжил, доод мөчдийн тайралт
  • Чихрийн шижинтэй хөлөөс урьдчилан сэргийлэх арга
    Хөлийн хумсаа болгоомжтой авах, шарх үүсгэхгүй байх, шархны хатсан тав хуулахад үүссэн шарх зэргээс улам хүндрэн эмнэлэгт ирэх байдал гардаг тул байнгын арчилгаа хийх нь хамгаас чухал юм
  • Эмчилгээ
    Хөнгөн шарх нь ихэвчлэн чиг барих гипсэн боолт хийх замаар эмчлэгдэж эдгэрэх боломжтой.
  • Мэс заслын эмчилгээ
    Судасны эмгэг байгаа эсэхийг шалгаж, хэрэв байгаа бол судасны тасагт арьсан дор судас сэтгэх мэс ажилбарыг хийнэ. Дараа нь тасралтгүй бага багаар ахиу тайралт хийх, шаардлагатай бол тайрах мэс засал хийх нь эдгэрэлтэд сайнаар нөлөөлнө.
Архаг шархны клиник
Энгийн шархны эмчилгээгээр сайн эдгэрэхгүй байгаа арьсны шархыг хэлнэ. Гэвч сүүлийн үед төрөл бүрийн осол, хорт хавдар, чихрийн шижин, тархины цус харвалт гэх мэт эмгэгийн улмаас ялангуяа өндөр настнууд их хэмжээгээр нэмэгдэж байгаа. Чихрийн шижингээс үүдэлтэй хөлний шарх хамгийн ихэд тооцогдож, дараа нь хэвтрийн шарх (арьсны цоорол ) бусад судасны эмгэгүүд, цацраг туяаны тарианаас үүдэлтэй шарх, арьсны хорт хавдар болон түлэгдэлт, нянгийн дархлаанд дасал өндөртөй төрлийн нянгийн халдвар зэргүүд орно. Архагшсан шарх нь цусны эргэлт муу, хоол тэжээлийн байдал тааруухан тохиолдолд амархан үүсэх ба ялангуяа доод мөч, хөл шагайн хэсгүүдэд ихэвчлэн тохиолддог. Удаан хугацаанд хэвтрийн байдалд эмчилгээ хийлгэж байгаа үед ар нуруу, ахар сүүлийн хэсэгт мөн үүсдэг. Тиймээс дээрх шалтгаануудыг харгалзан үзэж нарийн мэргэжлийн эмчрүү шилжүүлэн хамтран эмчилгээ хийх хүсэлт явуулдаг. Шархыг гоо сайхны мэс заслын тасаг хариуцан эмчилж байна.
  • Оношилгоо, шинж тэмдэг болон эмчилгээ
    Чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй хөлийн шарх нь хамгийн түгээмэл хүндрэлүүдийн нэг бөгөөд чихрийн шижинтэй бол хөлийг тайрах тохиолдол ердийнхөөс 15 дахин их байдаг. Чихрийн шижин эмгэгийн улмаас цусны эргэлт муудах, мэдрэмж буурах, бактейрийн халдвар эсэргүүцэх чадвар буурдаг. Хөлөнд шарх үүссэн эсэхийг мэдрэхгүй байх, бактейрийн эсэргүүцэх чадвар буурснаас хөнгөн шарх хурдан хугацаанд хүндэрч үхжилтэнд орж улмаар ясанд орох зэрэг ноцтой хүндрэлүүд бий болсноос хөл тайрах тохиолдлууд их байдаг. Цусан дахь сахарын хэмжээ удаан хугацааны турш өндөр байсан хүмүүс, тамхи татдаг хүмүүс, сахарын хэмжээг тогтсон хэмжээнд барьж чадахгүй байгаа хүмүүст хүндрэл гарах эрсдэл өндөр байдаг. Чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй хөлийн шарх нь жижиг шархнаас эхэлдэг бөгөөд өвчтөн өөрөө болгоомжтой байж арчилж чадвал ихэнх хүндрэлүүдээс эхэн үед нь урьдчилан сэргийлэх боломжтой.

    Чихрийн шижингийн хүндрэлийн хөлийн өнгө хүрэн эсвэл хар өнгөтэй болсон үед, цэврүү үүсэх,арьс хуурайших, шарх зэрэг жижиг өөрчлөлт гарсан даруйд эмнэлэгт очиж үзүүлж зөвлөгөө авч эмчлүүлэх хэрэгтэй. Чихрийн шижинг зөв оношлохийн тулд цус, шээсний шинжилгээ, мэдрэхүйн шинжилгээ, цусны урсгалын эхо, ангиографи зэрэг шинжилгээг хийх шаардлагатай. Чихрийн шижинтэй хөлийг эмчлэхэд цусан дахь сахарын хэмжээг зохицуулах нь хамгийн чухал бөгөөд шархны хувьд сэргээх эмчилгээ болон мэс заслын эмчилгээ гэж 2 хуваана. Сэргээх эмчилгээнд төрөл бүрийн боолт хийх болон судас сэтгэх, эс эдийн нөхөн төлжилтөд тусалдаг эпителийн эсийн өсөлтийн (EGF), эд эсийг үүсгэгч хүчин зүйл, эсийн эмчилгээ, даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ зэргийг ашиглан шархыг эдгээх процессыг дэмжихэд чиглэгдсэн. Мэс заслын арга нь халдвар авсан ба үхжилтэнд орсон эдийг авах замаар эрүүл эд эсийг төлжүүлж шархны эдгэрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мэс заслын аргаар тайралт хийх болно. Шархны хэмжээ том, гүн байх тохиолдолд арьс болон булчин шилжүүлэн суулгах эсвэл эрхтэн залгах зэрэг мэс заслуудыг хийж байна
  • Дарагдалтаас үүсэх шарх
    Дарагдалтаас үүссэн шарх, цоорол нь бидний биеийн аль ч хэсэгт байнгын дарагдалтаас болж ихэнхдээ ясны хэсэгт дарагдсанаас цусны эргэлт муудах, эд эсийн үхжил үүсэн шарх, цоорол болохыг хэлдэг. Шалтгаан нь ухаангүй байнгын хэвтрийн өвчтөнүүд, тархи нугасны мэдрэлийн гэмтэлтэй өвчтөнүүд, өндөр настай , архаг суурь өвчтэй болон биеэ даах чадваргүй сул дорой өвчтөнүүдэд бий болдог. Эдгээр өвчтөнүүдэд шарх, цоорол үүсэх эрсдэл өндөр ба эрт үед нь эмчлэхгүй бол нянгийн халдвар, өөх тос, булчин, зөөлөн эд, ясанд хүртэл нөлөөлж эхүүн үнэр үнэртэх, улмаар идээ бээр их хэмжээгээр гарах ба цаашлаад булчингийн салст болон үений уутанцарт халдвар орсноор булчингийн салстын үрэвсэл, идээт үений үрэвсэл, чөмөгний үрэвсэл зэрэг хүндрэлүүд бий болох боломжтой. Дээрх хүндрэл даамжирч сепсис (цусан халдвар) нь бүх биеэр тархах тохиолдолд үхэлд хүргэх болзошгүй.

    Чихрийн шижинтэй хөлний шархыг сэргээх эмчилгээтэй хамт цэвэр вакум орчинд гэмтэлтэй хэсэгт сөрөг даралтыг ашиглан идээт үрэвслийг татаж соруулж гаргах аппаратыг тавин, цэвэр боолт хийн эд эсийг төлжүүлэх эмчилгээ хийдэг. Мөн мэс заслын эмчилгээний арга нь үхжсэн хэсэг болон ясыг тайрч авсны дараа өөрийн эрүүл хэсгээс эд аван нөхөх мэс засал хийнэ. Шархны хэмжээ болон гүнээс хамаарч мэс заслын аргыг шийдэх ба энгийн боолт, арьс болон булчин шилжүүлэн суулгах зэрэг мэс заслыг аргуудыг сонгон хэрглэж байна. Үүнээс гадна нян болон халдварын үед антибиотек эмчилгээ, тэжээлээр хангах, шархлаа үүсгэсэн өвчний шалтгааныг хурдан эдгээх нөхөн сэргээх эмчилгээ болон урьдчилан сэргийлэх эмчилгээг хамтад нь хийх зайлшгүй шаардлагатай.
  • Бусад шарх
    Доод мөчдийн судасны үрэвсэл эсвэл вений судасны шархтай хүмүүс, хавдрын улмаас үе мөчний мэс засал хийлгэсэн, удаан хугацаанд зогсоо ажил хийсэн хүмүүс, үүнээс гадна төрөлхийн болон хүндрэлийн шалтгаанаас болж судасны үрэвсэлтэй хүмүүст доод мөчдийн шарх бий болох магадлал өндөр байдаг. Доод мөчдийн судасны үрэвслийн нэг төрөл болох Buerger өвчнийг бөглөрөлтэй тромбозит гэж нэрлэх ба тамхи татдаг эрэгтэйчүүдэд ихэвчилэн тохиолддог ба судасны бөглөрлөөс болж доод мөчдийн саажилт бий болох, хүчтэй өвдөлт өгөх, цаашлаад үхжилтэнд орох байдалд хүрдэг. Үүнээс гадна чөмөгний үрэвслээс үүдэлтэй халдварын шарх, MRSA VRE нянгаас үүдэлтэй шарх, туяа эмчилгээний шарх, хавдраас үүдэлтэй арьсны шарх байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь цусан хангамжийг сайжруулах булчингийн нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай байдаг.
Сонсголын аппарат/ Вау буюу дунгийн суулгацын клиник
ССонсголын аппаратын тусламжтайгаар сонсох боломжгүй үед Вау аппаратыг суулгах нь илүү үр дүнтэй. Сонсголын аппарат нь чимээг зөвхөн өсгөхөөс биш байнга тод сонсгож чадахгүй. Харин хиймэл Вау нь сонсголын аппаратаас өөр дуу, чимээг цахилгаан дохиогоор солиод шууд сонсголын мэдрэлд дамжуулдаг. Дун ясны суваг нь сонсголын үйл ажиллагааны үүргийг гүйцэтгэж өгдөг учир цэвэрхэн, тод, аюулгүй сонсох чадварыг дээшлүүлэх боломжтой. Мёнжи эмнэлэг нь хиймэл Вау-г суулгах мэс заслын эмч, сонсголын мэргэжилтэн, хэл ярианы мэргэжилтэн, нөхөн сэргээх эмчилгээний мэргэжилтэн зэрэг төрөлжсөн мэргэжилтэн нар хамтран ажиллаж байна. Мэс заслын өмнөх шинжилгээнээс эхлэн мэс заслын дараах хяналт, чимээг хэл яриагаар ойлгон илэрхийлэх чадварыг суулгах нөхөн сэргээх эмчилгээг хариуцан хийж байна.
Ботоксын клиник
Ботокс клиник Ботокс нь булчингийн агшилт болон цочролд эмчилгээний зорилгоор ихэвчлэн хэрэглэдэг байсан бол сүүлийн үед гоо сайхны зорилгоор их хэрэглэх болсон мэс ажилбар юм. Эмч болон өвчтөн нь 1:1 захиалгат зөвлөгөөний дараа өвчтөний аюулгүй байдал сэтгэл ханамжийг эхний ээлжинд тавин мэс ажилбарыг хийх болно.
Таргалалтын клиник
Хүүхдийн таргалалт, хэвлийн таргалалт, төрсний дараах үеийн таргалалт, хэт таргалалт, чихрийн шижин, судсан дахь товруу, элэгний өөхлөлт болон бусад бодисын солилцооны өвчин гэх мэт жингийн асуудалтай хүмүүст өрхийн тасгийн эмч эрүүлээр биеийн жинг хасах талаар зөвлөгөө өгөх болно
  • ▶Таргалалтын шалтгаан, хоолны дэглэм, дасгалын зөвлөгөө, эмэн эмчилгээ
    Хоол бага иддэг ч биеийн жин нэмэгдээд байна
    Ойрын үед таргалснаас болон их ядарч байгаа
    Насны таргалалт буурахгүй байна
    Хэт таргалалтын асуудлыг шийдэх боломжгүй байна
    Турах янз бүрийн арга, дэглэмийн хувьд үр дүнтэй биш байна
    Турсан ч гэсэн дахин таргалаад байна
    Эрүүлээр турахыг хүсэж байна
    Биеийн жин нэмэгдэх тусам сэтгэлээр их унаж байна
    Сүүлийн үед бие хавагнаад, эрүүл мэндийн хувьд муудсан дохио илэрч байна
    Гоо сайхан биетэй болмоор байна
    Хоолны дуршил нэмэгдээд улам их санаа зовж байна
Өсөлт таргалалтын клиник
Өсөлт таргалалтын клиникт онцгойлон өвдсөн зүйл байхгүй эрүүл өсч байгаа хүүхдүүдийн дундаас үе тэнгийнхнээсээ намхан юмуу өндөр тохиолдолд, өндөр нь хэвийн байсан ч гэнэт хэт өндөр болох эсвэл өндөр болохгүй байх зэрэг тохиолдлуудад өсөлтийн клиникт ханддаг. Өсөлтийн клиникт ирсэн хүүхдүүдийн биеийн өндөр, биеийн жинг хэмжих замаар үе тэнгийн хүүхдүүдтэй харьцуулан өндөр болон намхан эсэхэд үнэлгээ өгдөг. Эцэг эхийн өндөр, төрсөн жин, хоол тэжээлийн байдал гэх мэт асуудлаар санал асуулга хийсний дараа бие бялдрын одоогийн өсөлт болон шилжилтийн насны байдал зэргийг үнэлэх зорилгоор бие бялдрын үзлэг хийнэ. Шаардлагатай бол өсөлтөд нөлөө үзүүлэх дааврын шинжилгээ(бэлгийн даавар, бамбай булчирхайн даавар, өсөлтийн дааврын бэлдмэл гэх мэт )болон өсөлтийн ялтсуудын шинжилгээ, бусад нарийн шинжилгээ хийсний дараа шаардлагатай бол өсөлтийн дааврын эмчилгээг хийнэ. Биеийн өндөр удамшилаас хамааран намхан байх тохиолдолд, хүүхдийн насанд хүрсэн үеийн хүлээгдэж буй өндөр хэтэрхий намхан, биеийн өндрийн талаарх стресс их байвал зөвлөгөө авсны дараа өсөлтийн дааврын эмчилгээг хийх боломжтой боловч хүлээгдэж буй үр нөлөө хангалтгүй байх боломжтой. Үүнээс гадна эмчилгээ үр дүнтэй болох тохиромжтой цаг үе байдаг тул өсөлтийн шинжилгээ өгч, мэргэжилтнээс зөвлөгөө авсны дараа нухацтай шийдвэр гаргах нь чухал.
Хүүхдийн хөгжлийн клиник
Хүүхдийн өсөлт хөгжил нь тодорхой шат дамжлагтайгаар явагдах ба нүдний харц нь тогтох, гараараа орчноо мэдрэх, мөлхөх, хөлд орох зэрэг бие махбодийн хөдөлгөөнөөр дадал болдог. Гэтэл насандаа тохирсон үйл хөдлөл хийж гүйцэтгэх боломжгүй бол үүнийг “хөгжлийн саатал” гэж нэрлэдэг. Хөгжлийн саатал үүсэх шалтгааныг тодорхойлохын тулд хүүхдийн бие махбодийн үзлэг шинжилгээ болон мэдрэлийн холбоотой шинжилгээг хийхээс гадна шаардлагатай бол хромсомын шинжилгээ эсвэл тархины зураг авах шинжилгээ, бодисын солилцооны шинжилгээ, тархины цахилгаан бичлэг, булчингийн цахилгаан бичлэг зэргийг хийх болно. Хөгжлийн саажилтыг хөдөлгөөний саажилт, хэл ярианы саажилт, аутизмийн эмгэг гэж ангилдаг ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд физик эмчилгээ, мэргэжлийн эмчилгээ, тоглох эмчилгээ, ярианы эмчилгээ, танин мэдэхүйн хөгжлийн эмчилгээ, урлагийн эмчилгээ, хөгжмийн эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, гэр бүлийн эмчилгээ гэх мэт нөхөн сэргээх эмчилгээг хийдэг. Үүнээс гадна эпилепси , булчин чангарах, хооллох, сэтгэлзүйн, зан үйлийн асуудал зэрэг нь нийтлэг байдаг учираас хамтад нь эмчилж байна. Мёнжи эмнэлгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх төвд өдрийн эмчилгээний тасгаар дамжуулан өдөрт 2 удаа физик эмчилгээ, мэргэжлийн эмчилгээ гэх мэт эрчимт эмчилгээг хийж байна. Нярай, эх нялхсын өсөлт, хөгжил маш хурдан өөрчлөгдөж, насанд хүрсэн хойноо өсч томрох хүртэл нөлөө үзүүлэх болно. Тиймээс хүүхдийнхээ хөгжлийн үе шатанд анхааралтай хандаж, ямар нэг асуудал гарвал тухай бүрт нь мэргэжилтэнтэй зөвлөлдөх нь хүүхдийн ирээдүйд их тус болох болно.
Нойрсолтын клиник
Мёнжи эмнэлгийн нойрсолтын клиник нь хүний амьдралын 1/3-г эзэлдэг нойртой холбоотой бүхий л зовиуруудыг оношилон эмчилгээ хийдэг. Мёнжи эмнэлэгт хандсан бүх үйлчлүүлэгч өвчтөн нарт гэртэй унтаж байгаа адил тайван тухтай, цэвэрхэн орчинд шинжилгээ хийлгэх боломжоор хангаж өгөн сүүлийн үеийн дэвшилтэд технологийн аппаратыг суурьлуулсан болно.
  • Нойрсолтын шинжилгээ
    Нойрсолтын явцад үүсэх эмгэг нь ихэвчлэн бусад өвчлөлүүдтэй адил ганц л эрхтэний асуудлаас болсон гэж үзэхээс илүү олон төрлийн эрхтэний хосолмол эмгэгээс үүдэлтэй байх нь элбэг байдаг. Тиймээс энэхүү эмгэгийг оношлохын тулд олон төрлийн шинжилгээний аппаратыг ашиглах бөгөөд үүнд тархины бичлэг(EEG), нүдний хөдөлгөөний шалгахын тулд нүдний угын зураг авалт (EOG), булчингийн байдлыг шалгах булчингийн бичлэг (EMG), зүрхний бичлэг (EКG), биеийн байдлыг хянахын тулд ведио бичлэг зэрэг нэг шөнийн нойрсолтын турш хийгдэх шинжилгээний аргачилал юм. Энэ шинжилгээний давуу тал нь биед туяаны нөлөөлөл үзүүлэхгүй аюулгүй шинжилгээнүүдээс бүрдсэн, нойрсолтын явцад үүсэх асуудлыг урт хугацаанд хянан өргөн хүрээнд харах боломтой.
  • Оношилгоо, эмгэг судлал
    - Нойрсолтын үеийн амьсгалын хам шинж
    - Нойрсолтын хөдөлгөөний хам шинж
    - Мансуурлын дон
Харшлын клиник
Сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа өвчин нь астма, харшлын гаралтай хамрын салстын үрэвсэл, атопи арьсны харшил, харшлын гаралтай нүдний салстын үрэвсэл, хоолны харшил гэх мэт нь нэгэн бүлэгт хамрагдан, шинж тэмдэг нь харилцан уялдаатай хүндрэх, эдгэрсэн ч дахин давтах өвчлөл юм. Үүнээс гадна хүүхдэд астма болон харшлын гаралтай өвчний оношилгоо болон эмчилгээ хийж байна.
Дээрх өвчнүүд нь зөв оношлох замаар шалтгааныг эмчлэх, урьдчилан сэргийлэх боломжтой боловч нийтлэг ханиад зэргээс болж оройтож оношилуулснаас эмчилгээ хойшлогдох зэрэг асуудал гарах тохиолдол байдаг. Хүүхдүүдэд хамгийн түгээмэл тохиолдддог өвчин бөгөөд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа астма, харшлын гаралтай хамрын салстын үрэвсэл, арьсны атопи, чонон хөрвөс болон хүнсний харшил гэх мэт харшлын өвчнийг эрт оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор онцгойлон рентген, арьсны харшлын урвалын шинжилгээ, уушигны үйл ажиллагааны шинжилгээ, астма өвчний тест, эмний өдөөгчийн тест болон хүнсний харшлын тест зэргийг хийж, чадварлаг эмч, сүүлийн үеийн техник хэрэгслийг ашиглаж байна.
Толгой эргэлтийн клиник
Чихний усан хаван буюу гидропс нь толгой эргэлтийг үүсгэх хамгийн элбэг тохиолдох эмгэг бөгөөд чихний дотор байрлах чулуу нь байрнаасаа хөдлөн хагас дугираг сувгаар нааш цааш хөдлөх юмуу амбул дотор наалдан өвчтөн толгойгоо хөдөлгөх тоолонд тэнцвэрээ алдах юмуу толгой эргэлтийг үүсгэдэг эмгэг юм. Гидропс нь эмэн эмчилгээнээс илүүтэй чулууг хөөх дасгалаар байрнаасаа хөдөлсөн чулууг өөрийн байрлалд нь оруулах арга юм. Оновчтой оношилгоо хийн чулууны байрлал нь хаана байгааг илрүүлсний дараа тохиромжтой эмчилгээг хийх нь чухал. Meniere’s disease эмгэгийн яг тодорхойлон илрүүлсэн шалтгаан нь байхгүй ч сүүлийн үед сэтгэл мэдрэлийн гаралтай стресс ихэссэнтэй холбоотойгоор элбэгшиж байгаа. Дотор чихийн тунгалгийн шингэнийн даралт ихэссэнтэй холбоотойгоор чихний дотор талын тэнцвэр алдагдан толгой эргэх, сонсгол муудах, чихэнд чимээ сонсогдох зэрэг зовиурууд илрэх болно. Ихэвчлэн эмэн эмчилгээ хийн хянаад явдаг.
Эмэгтэйчүүдийн шээс ялгаруулах эмгэг, шээс задгайрах клиник
Шээс задгайрах нь нийгмийн амьдрал болон сэтгэцийн эрүүл мэндэд ихээр нөлөө үзүүлдэг өвчин тул дотуур хувцас норсон үед сандрах, ичих зэрэг байдал нь хэнд ч сэтгэлзүйн хувьд таатай биш мэдрэмжийг төрүүлнэ. Ийм нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд ойр ойрхон шээх нь зуршил болж мэдрэлийн гаралтай давсагны өвчин болох тохиолдол их байдаг. Энэхүү шээсний эмгэгийн клиникт шээс задгайрлийн хэмжээ, нас, хүйснээс хамаарч уродинамик шинжилгээ, шээс задгайрах тест, соронзон өдөөлтийн эмчилгээ, эмэн эмчилгээ, мэс заслын эмчилгээ зэргийг ашиглан хамгийн оновчтой оношилгоо эмчилгээг хийснээр шээс задгайрах өвчнөөс зайлхийх боломжтой болсон.
  • Оношилогоо
    Өвчний түүх, шээсний шинжилгээ, рентген шинжилгээ, шээсний урсгалын шинжилгээ
  • Эмчилгээ
    Аарцгийн булчингийн дасгал хийх арга, соронзон орныг өдөөх эмчилгээ, эмэн эмчилгээ, мэс заслын эмчилгээ
Урологийн клиник
Шээсний сувгийн чулуу нь нийгмийн амьдралд идэвхитэй оролцож буй 20-40 насны залуу хүмүүст ихэвчлэн бий болдог. Шээсний сувгийн чулуу нь хүчтэй өвдөлт өгөх замаар илэрдэг ба биеэрээ мэдэрсэн хүн өвдөлтийн айдастай болох тохиолдол байдаг. Үүнтэй холбоотой юуны түрүүнд хурдан түргэн зөв оношилгоо, эмчилгээ хийснээр өвдөлтийг байхгүй болгох юм. Урологийн клиник тасагт оношилгоонд шаардлагатай сүүлийн үеийн рентгэн тоног төхөөрөмж, гаднаас нь доргион чулууг бутлах, дэвшилтэт дурангийн багаж хэрэгсэл, чулуу бутлах зориулалттай лазерын төхөөрөмж зэргийг суурилуулж, өвчтөнд хурдан шуурхай оношилгоо, эмчилгээ хийж нийгмийн амьдралд эргэж орох боломжийг бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан.
  • Шээсний сувгийн чулуу гэж юу вэ?
    Шээсний сувгийн чулуу гэдэг нь бөөр, шээсний суваг, давсаг гэх мэт шээсний сувгийн системд чулуу үүссэнээс болж шээсний замын бөглөрөл, халдвар зэрэг хүндрэл үүсгэдэг өвчнийг хэлнэ. Бөөр шээсний замын өвчлөлийн дундаас шээсний замын халдвар дараа нь шээсний сувгийн чулуу хоёрдугаарт ордог өвчин. Шээсний сувгийн чулуу бий болох шалтгаан нь шээсэн дэх кальци, давс(фосфат, магнийн фосфат, аммонийн давс, шээсний хүчил, оксалат, цистин гэх мэт) эрдсийн тунадасжилт, давсан талст үүссэнээр бий болдог. Шээсний замын чулуу бий болох нөхцөл нь шээсний замын бөглөрөл, халдвар, шингэн алдах, гиперпаратиреодизм тулуй болон зарим төрлийн хоол хүнснээс болдог байна. Шээсний сувгийн чулуу нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 20-40 насныханд илүү тохиолддог ба эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүдэд 2 дахин илүүтэй бий болдог байна.
  • Шинж тэмдэг
    Бөөрний чулууны үед: Чулууны хэмжээ, байрлал, бөөрний сувгийн бөглөрлийн хэмжээ, халдвар гэх мэт хүндрэлээс хамааран харилцан адилгүй боловч хамгийн түгээмэл шинж тэмдэг нь хүчтэй өвдөлт болон цусаар шээх байдаг. Чулуунаас үүдэлтэй өвдөлт нь хэвлийн хэсэг болон хавирганы хажуу талд гэнэт өвдөн түр намжин дахин өвдөлт өгөх нь энэ өвчний онцлог юм.
  • Эмчилгээ
    Чулууны байрлал болон хэмжээ, эмнэлзүйн эмгэг зэргээс хамаарч эмчилгээний аргыг төлөвлөх болно. Хийгдэх шинжилгээ нь: Шээсний замыг шалгах томографи, эхо шинжилгээ, шээсний шинжилгээ зэргээр дамжуулан чулууны байршил болон хэмжээ, шээсний замын халдвар, шээсний замын гажиг байгаа эсэхийг нарийн оношилж шинжилгээний хариуг үндэслэн эмчилгээний аргыг сонгох болно. Өмнө нь нээлттэй мэс заслын аргыг өргөн ашигладаг байсан бол сүүлийн үед гадны биед чичирхийллийн долгионы литотрипси(ESWL) –ийн аргыг ашиглан чулууг гадагшуулж, дурангийн аргаар чулууг бутлан авах зэрэг аргуудыг сонгон хэрэглэж байна.
  • Шинжилгээ
    Чулууны байрлал болон хэмжээ, эмнэлзүйн эмгэг зэргээс хамаарч эмчилгээний аргыг төлөвлөх болно. Хийгдэх шинжилгээ нь: Шээсний замыг шалгах томографи, эхо шинжилгээ, шээсний шинжилгээ зэргээр дамжуулан чулууны байршил болон хэмжээ, шээсний замын халдвар, шээсний замын гажиг байгаа эсэхийг нарийн оношилж шинжилгээний хариуг үндэслэн эмчилгээний аргыг сонгох болно. Өмнө нь нээлттэй мэс заслын аргыг өргөн ашигладаг байсан бол сүүлийн үед гадны биед чичирхийллийн долгионы литотрипси(ESWL) –ийн аргыг ашиглан чулууг гадагшуулж, дурангийн аргаар чулууг бутлан авах зэрэг аргуудыг сонгон хэрэглэж байна.
Дуу хоолой авианы клиник
Амьсгалахад уушиг руу орсон агаарыг аажмаар гаргах үйл явцаас дууны хөвчинд чичиргээ үүсгэх замаар дуу авиаг бий болгодог. Энэхүү цуурай болон амны хөндийгөөр дайран өнгөрөх авиаг дуу хоолой гэж нэрлэдэг. Дуу авианы өнгө өөрчлөгдөх нь дууны хөвч ердийнхөөс илүү чичиргээнтэй болсноор ачаалал авч, үрэлтийн улмаас дууны хөвчний салстад цус хурж, хаван үүсэснээр өөрчлөгддөг байна. Дуу авиан эмгэг нь хэтэрхий чанга болон байнга удаан хугацаанд ярих, хэвийн бус авиа гаргах, ходоодны хүчил ихсэх, мэдрэлийн гаралтай зөнөглөл, эмэн эмчилгээний сөрөг нөлөөгөөр бий болох боломжтой. Гол өвчлөлд төвөнхийн үрэвсэл, дууны хөвчийн зангилаа болон дууны саажилт, хорт хавдар зэрэг орно. Ямар нэг шалтгааны улмаас дуу авиа өөрчлөгдөж, өөрчлөгдсөн дуу хоолой 2 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилж, хэвийн хэмжээнд орохгүй бол дууны хөвчинд эмгэг үүссэн байх боломжтой тул төвөнхийн нарийн шинжилгээ, дууны чадварыг үзэх шинжилгээ зэргийг хийж шалтгааныг тодруулж, шаардлагатай бол эмчилгээ хийнэ.

1. Хэл яриа авиа заслын нөхөн сэргээлт
Авианы эмгэг болон ярианы эмгэгийн үүсвэрийн физиологи ба механизмыг оношилж, эмчилдэг бөгөөд төрөл, хэв маягаас нь хамааран авианы мэс засал болон эм тариагаар эмчлэх зэрэг орчин үеийн эмчилгээ үйлчилгээг өвчтөнд үзүүлдэг.
2. Дуу авианы дүгнэлт (бодит судалгаа, ажиглалтын дүгнэлт, лабораторийн дүгнэлт)
3. Дуу авианы эмгэгийн үндсэн шинж тэмдгүүд
4. Дуу авианы эмгэгийн шалтгаан
1) Эрүүл мэндийн асуудал ,, 2) Дуу авианы хэт ачаалалаас үүдэлтэй асуудал
5. Phonos мэс засал (авианы мэс засал)
6. Хэл яриа- ярианы саатлын төрөл
7. Хэл яриа авиа заслын эмчилгээ
Жирэмсний дутуу төрөлт болон үр зулбалтын клиник
Анагаах ухааны хөгжил дэвшилтэй зэрэгцэн жирэмслэлт ба төрөлтийн талаарх мэдлэг ур чадвар дээшилсээр байгаа ч, жирэмсний эхэн үеийн өвдөлт болон дутуу төрөлтийн давтамж буураагүй. Үүнээс үүдсэн нярай хүүхэд болон эцэг эхийн зовлон бэрхшээлийг үгээр хэлэх боломжгүй. Эмчилгээний зардал үнэ өртөг нэмэгдсээр байгаа нь нийгмийн эмзэг асуудал болсоор байна. . Онцгойлон анхны жирэмслэлтийн 7% орчим нь зулбах болон дутуу төрж байна. Эмчилгээний арга барил жил ирэх тусам боловсронгүй болсноор дутуу төрсөн нярай хүүхдийн нас баралт багассан боловч бусад хүндрэлүүд улам нэмэгдсээр байна. Үүнээс гадна жирэмсний үеийн зулбалт нь 20-н долоо хонгийн дотор 3 удаа тохиолдож байна. Үр Зулбалтын давталт их байх тусам цаашдын жирэмслэлтийн хүндрэл ихсэх ба дахин үр зулбах магадлал өндөр байдаг. Зулбалтын хугацаа өнгөрсөн ч үр зулбалт түгээмэл байгааг зуршсан зулбалт гэх ба энэ нь эмнэлзүйн болон гэр бүл, нийгмийн хувьд том асуудал үүсгэж байна Иймээс жирэмсний өмнөх төрөлт болон дутуу төрөлтийн клиникэд зуршсан зулбалттай эхчүүдэд генетикийн, дотоод шүүрлийн, анатомийн, дархлааны шинжилгээ хийж үр зулбах шалтгааныг тодруулан тохирсон эмчилгээ хийх замаар жирэмслэлтийг аюулгүй үргэлжлүүлэх тал дээр хичээн ажиллаж байна. Мёнжи эмнэлгийн дутуу төрөлт болон үр зулбалтын клиник нь үр зулбалт, бусад хүндрэлийг буруулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
Хөл ба ортопед клиник
Хөл болон доод мөчдийн өвдөлт
Шагай, өвдөг, гуя, өгзөг, хонго, нуруунд давтагддаг өвдөлтийн шалтгаан нь биомеханикийн шинжилгээгээр оношлогддог бөгөөд тэр шалтгааны зовиурыг эдгээх эмчилгээг ортопедийн клиникт хийнэ. Хавтгай болон харцаганы хөл(өндөр нуман хөл), улны өвдөлт, өсгийн өвдөлт (plantar fasciitis) өсгий байнга өвдөх (өсгийн шөрмөс), хөлийн эрхий хурууны гажиг болон өвдөлт (hallux valgus, synovitis) achilles шөрмөсний үрэвсэл, чихрийн шижин, хөлийн хурууны хоорондох мэдрэлийн өвдөлт зэргийг эмчилж байна.
Эмчилгээ
Өвчтөний хөл, доод мөч, аарцаг, нурууны үйл ажиллагааг биомеханик аргаар ойртуулж, одоо байгаа өвдөлт болон өвдөлтийн үндсэн шалтгааныг олж зовиурыг эмчилнэ.
1) Хөлийн гажиг засах эмчилгээ
Мурийсан хөл болон доод мөчдийн эмгэгийг 3 хэмжээст оруулж дэс дараалалтай болгож өвдөлтийн үндсэн шалтгааныг арилгах замаар өвдөлт дахин давтахаас сэргийлнэ.
2) Тариа болон эмэн эмчилгээ
Одоогийн байгаа өвдөлтийг арилгахын тулд өвдөж буй хэсэгт үрэвслийн эсрэг тариа эсвэл эмэн эмчилгээ хийнэ.
3) Физик эмчилгээ болон дасгал хөдөлгөөний эмчилгээ
Өвдөлтийг арилгахын тулд хэт авиан эмчилгээ, цахилгаан эмчилгээ, дулааны эмчилгээ хийж, хэт их зангирсан булчин болон шөрмөсийг сунгах, суларсан булчинг чангалах сонгомол дасгалуудыг хийнэ.
4) Спортын лентний эмчилгээ
Суларсан булчин, шөрмөсийг нөхөх тусгай даралтат наалтын тусламжтайгаар хүчийг бэхжүүлэх эмчилгээ.
5)Биеийн тамирын дасгал болон тайвшруулах эмчилгээ
Өвдөлтийг бий болгохгүй зөв байрлалыг заасан, булчингийн зангирлыг сулруулах тайвшруулах эмчилгээний аргыг хэрэгжүүлнэ.
6) Цахилгаан долгионт шокийн эмчилгээ
7) Мэс заслын арга
Ивэрхийний клиник
Солонгос улсын хүн амын 2-3 хувьд тохиолдддог. Нийт ивэрхийн эмгэгийн 75% -г цавины ивэрхий эзэлдэг бөгөөд ивэрхий гэсэн онош авсан хэрнээ эмнэлэгт хэвтэж мэс засалд орох боломжгүй өвчтөнүүдэд зориулан ивэрхийн тусгай эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Ивэрхийний шинэлэг дурангийн мэс засал нь 2-3 хоног эмнэлэгт хэвтдэг. Мэс заслаас хойш долоо хоногийн дараа хэвийн байдалдаа орох боломжтой дахин давтагдах магадлал бараг байхгүй. Ингэснээр Өвчтөний сэтгэл зовнилыг хөнгөвчилж өгдөг. Хүүхдийн хувьд тухайн өдөр мэс засал хийлгэх, мэс заслын дараа хэвийн бол өдөртөө эмнэлгээс гарах боломжтой. Энэ нь эцэг эхийн сэтгэл зовнилыг багасгаж өгдөг. Үүнээс гадна мэс засал хийлгэхийн тулд ажлаас чөлөө авах боломжгүй завгүй хүмүүст зориулан баасан гаригийн үдээс хойш амбултороор мэс заслын бэлтгэл хийн хагас сайн өдөр мэс засалд орж, бүтэн сайн өдөр эмнэлгээс гарах үйлчилгээг үзүүлж байна.
Энэ үйлчилгээнд өвчтөнүүд сэтгэл ханамж өндөр байгаа.
Цэвэршилтийн клиник
Ихэнх эмэгтэйчүүдэд 48-аас 51 насны хооронд цэвэршилт явагддаг. Сарын тэмдэг зогсох үйл явц нь цэвэршилтийн өмнө болон дараах эмэгтэйчүүдэд бий болдог олон өөрчлөлтийн нэг юм. Нүүр халуун оргих, хөлрөх, ядрах, сэтгэлийн хямрал, сарын тэмдэг хэвийн бус ирэх зэрэг олон өөрчлөлтүүд сарын тэмдэг зогсохоос өмнө илэрдэг бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд шээсний системийн эмгэг болон ясны сийрэгжилт дагалдан бий болдог. Цэвэршилтийн клиникийн гармоны эмчилгээний сүүлийн үeийн чиг хандлага нь бага тун бүхий гармоны эмчилгээг хэрэглэж, гармоны эмчилгээтэй янз бүрийн сорил (хөхний хорт хавдрын шинжилгээ, ясны сийрэгжилтийн шинжилгээ гэх мэт), зөвлөгөөгөөр дамжуулан цэвэршилтийн үед аюулгүй, хүндрэлгүйгээр даван туулах эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.
Олон улсын аялал, гадаад оюутны клиник
Мёнжи эмнэлгийн олон улсын аялал жуулчлалын клиник нь гадаадад аялах, гадаадад сурахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулан халдварт өвчний вакцины болон хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, эм тарианы жор бичиж өгнө. Гадаадад аялахаас дор хаяж 2 долоо хонгоос 1сарын өмнө эмнэлэг дээр ирж эмчээр жор бичүүлж авахыг зөвлөж байна. Үүнээс гадна олон улсын оюутнуудад шаардлагатай эрүүл мэндийн үзлэг хийж, эмчилгээтэй холбоотой хэрэгтэй бичиг баримтыг бүрдүүлж тэмдэглэгээ хийж өгнө.
  • Аялалын өмнө зайлшгүй бэлдэх эм тариа
    ▶ Хумхаа өвчний эм
    ▶ Татрангийн вакцин
    ▶ Менингитийн вакцин
    ▶ Японы тархины үрэвсэлийн вакцин
    ▶ Гепатит А, В вирусын вакцин
    ▶ Шар, халуурах, томуугийн халууралт, холер өвчин (тухайн эмнэлэг жор бичиж өгөх боломжтой эсэхийг шалгах)
    ▶ Бусад шаардлагатай эмийн жор