Эмнэлгийн танилцуулга
БНСУ-д байрлах Мёнжи эмнэлэг нь эмчилгээний 33 тасаг, төрөлжсөн мэргэжлийн 28 төв, 24 тусгай клиник, 680 хэвтэх ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж аппаратыг суурьлуулан, дэвшилтэд анагаах ухааны технологийг хэрэгжүүлэн эмчилгээний орчинг сайжруулсаар байна. Ханян их сургуультай дадлага сургалтын хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна АНУ-н хамгийн шилдэг эмнэлэг болох Мэюу клиниктэй Солонгос улсдаа анх удаа хамтын үзлэг эмчилгээг хийн өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна.
Элэг, бөөр шилжүүлэн суулгах, тархи зүрх судасны, хими эмчилгээ, мэс засал, мэс заслын төрлийн эмчилгээг голчлон хийж байгаа бөгөөд MERS, Корона зэрэг дэлхий нийтийг хамарсан халдварт өвчнийг эмчлэх чадвараараа Солонгос улсдаа төдийгүй салбартаа хамгийн шилдэг эмнэлэг болж чадсан.
  • 1,687
    Нийт ажилчдын тоо
  • 241
    Нийт эмчийн тоо
  • 637
    Сувилагчийн тоо
  • 582
    Захиргааны ажилчид
  • 680
    Хэвтэх орны тоо
Гёнги аймаг зүүн хойд зүгт байрлах ба Сөүлээс 30минутын зайтай
Инчон нисэх онгоцны буудлаас 30минутын зайтай, Кимпу онгоцны буудлаас 20мин зайтай
Метроны буудал : Хуажон буудал 3шугамын – улбар шар 315
  • мейл хаяг : myongji.korea@gmail.com
  • Хятад хэл : +82-31-810-5393
  • Орос хэл : +82-31-810-5398/5497/6162
  • Монгол ажилтан утас : +82-31-810-6179/6161
Ажлын цаг : даваа- Баасан 08:30 – 17:30 / E-mail : myongji.korea@gmail.com/+82-31-810-6161,6179