• Өрхийн тасаг
  • Халдварын тасаг
  • Дотоод шүүрлийн тасаг
  • Ревматизм судлал
  • Мэдээ алдуулалт, өвдөлт зохицуулалтын тасаг
  • Цацраг туяа шарлаг, хавдар судлалын тасаг
  • Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны тасаг урологи
  • Эмэгтэйчүүдийн тасаг
  • Гоо сайхны мэс заслын тасаг
  • Хүүхэд өсвөр үе судлалын тасаг
  • Хоол боловсруулах эрхтэний тасаг
  • Мэдрэлийн тасаг
  • Нойрсолтын шинжилгээ
  • Мэдрэлийн мэс засал
  • Бөөрний дотрын тасаг
  • Зүрхний дотрын тасаг
  • Нүдний тасаг
  • Дүрс оношилгооны тасаг
  • Мэс заслын тасаг
  • Гэмтлийн мэс засал
  • Түргэн тусламжын тасаг
  • Чих хамар хоолойн тасаг
  • Нөхөн сэргээх эмчилгээний тасаг
  • Сэтгэц мэдрэлийн эрүүл ахуйн тасаг
  • Яс гэмтлийн тасаг
  • Хөдөлмөрийн орчны эрүүл ахуйн тасаг
  • Лаборатор шинжилгээний тасаг
  • Шүдний тасаг
  • Арьс судлалын тасаг
  • Цөмийн эмчилгээний тасаг
  • Цусны эмгэг - хавдар судлалын тасаг
  • Амьсгалын системийн тасаг
  • Цээжний хөндийн мэс заслын тасаг
Өрхийн тасаг
Нас, хүйс, өвчний төрлөөс шалтгаалахгүйгээр гэр бүлийн бүх гишүүдийн иж бүрэн эмчилгээ байнгын хяналтын үйлчилгээг хүргэх, бүх эмгэгийн 90% орчмыг эмчлэгч эмч нар байдаг. Гэр бүлийн бүхий л гишүүдийн эрүүл мэндийг хариуцагч эмчийн хувьд эрүүл байсан ч өвчтэй байсан ч бүх төрлийн зөвлөгөө, эмчилгээг хийх ба илүү нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай үед бусад тасаг руу шилжүүлэх, санал болгох, олон газар өвдөх юмуу аль тасаг руу хандахаа мэдэхгүй үед өрхийн тасагт үзүүлэн зөвлөгөө авахад болно.
  • Эмчилгээний төрөл
    Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээ, таргалалт, тамхинаас татгалзах үед, өндөр настны эрүүл мэнд, архагшсан ядаргаа, хавдраас урьдчилан сэргийлэх, насан туршийн эрүүл мэндийн дэглэм, гадаад руу аялагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээ, вакцин.
사진
Өрхийн тасаг
김홍배

Эмчилгээний төрөл
비만, 만성피로, 금연
사진
Өрхийн тасаг
박준리

Эмчилгээний төрөл
암예방 조기검진, 암통합치유센터, COVID-19
사진
Өрхийн тасаг
조동영

Эмчилгээний төрөл
금연, 평생건강관리, 만성피로, COVID-19
사진
Өрхийн тасаг
박희열

Эмчилгээний төрөл
만성질환 관리, 건강검진, 금연, 비만, 예방접종, COVID-19
사진
Өрхийн тасаг
한민정

Эмчилгээний төрөл
만성질환 관리, 지방간, 금연, 예방접종, COVID-19
Халдварын тасаг
Бактери, мөөгөнцөр, вирус, шимэгч хорхой зэрэг халдварын улмаас үүдэлтэй эмгэгийн талаар эмчилгээ судалгаа хийдэг тасаг юм. Хоолойны махны үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл, бөөрний сувгийн үрэвсэл, давсагны үрэвсэл, тунгалгийн зангилааны үрэвсэл, менингет, эндокардит буюу зүрхний хальсны үрэвсэл, гэдэсний үрэвсэл, сэмжний үрэвсэл, гэдэсний хижиг, булчин задрах тахал зэрэг хоол боловсруулах системийн халдвар, чөмөгний халдвар, зөөлөн эдийн халдвар, цусны халдвар, хумхаа өвчин, намрын улирлын халдвар өвчин зэргийг эмчилж байна. Мөн насанд хүрэгчдийн аялал жуулчлалын эмгэгээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, шалтгаан нь олдохгүй халууралтын хурдан шуурхай оношилогоо, эмчилгээг хариуцахаас гадна халдварын тархацын судалгаан дээр үндэслэн хяналт болон урьдчилан сэргийлэх арга хэмжээн дээр бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна.
  • Эмчилгээний төрөл
    Халдвар, халууралт, шалтгаан нь үл олдох халууралт, тунгалгийн зангилааны томрол, HIV, мэс заслын дараах халууралт.
  • Эмчийн танилцуулга Чуй Ган вон, Ган Юү Мин, Ли Ги Дог
사진
Халдварын тасаг
최강원

Эмчилгээний төрөл
감염병, 열병javascript:void(0);
사진
Халдварын тасаг
강유민

Эмчилгээний төрөл
원인불명 열, 감염질환, 림프절 종대
사진
Халдварын тасаг
이기덕

Эмчилгээний төрөл
HIV, 수술환자 발열, 감염관리
사진
Халдварын тасаг
조동호

Эмчилгээний төрөл
감염병, 기타 원인불명 발열
사진
Халдварын тасаг
김담

Эмчилгээний төрөл
류마티스관절염, 퇴행성관절염, 루푸스, 통풍, 강직성척추염, 베체트병, 혈관염
Дотоод шүүрлийн тасаг
Гармонтой холбоотой өөрчлөлт, бодисын солилцоотой холбоотой эмгэгийг оношилох, эмчилгээ хийх дотрын тасгийн нэг салбар бөгөөд голлон эмчилгээ хийх эмгэг нь өнчин тархины эмгэг, бамбай булчирхайн эмгэг, бөөрний дээд булчирхайн эмгэг, чихрийн шижин, ясны сийрэгжилт зэрэг болно.
  • Дотоод шүүрлийн тасагт хийгдэх тусгай эмчилгээ
    • 1. Бамбай булчирхайн хавдрын дахин давталтаас хамгаалах изотоп туяа эмчилгээ
      2. Чихрийн шижингийн дайвар эмгэгийн шинжилгээ
      3. Нойр булчирхайн үйл ажиллагааны дүгнэлт – инсүлиний ялгаралтын шинжилгээ
      4. Бамбай булчирхайн зангилааны эдийн шинжилгээ
      5. Ядаргаа, биеийн жингийн бууралт, биеийн жингийн илүүдэл
      6. Цусан дахь өөх тосны дүгнэлт болон эмчилгээ
      7. Ясны сийрэгжилтийн оношилогоо, дүгнэлт
    • Эмчилгээний тасгийн танилцуулга – баймбай булчирхайн изотоп туяа эмчилгээний тасаг
      Баймбайн булчирхайн өвчтөн нь жилд дунджаар 30% -р нэмэгдсээр байгаа бөгөөд үүнтэй холбоотой бамбайн изотоп туяа эмчилгээний (RI) тасаг дутмаг байгаагаас болон 3-12сар хүлээх тохиолдол байсаар байна. Мёнжи эмнэлэг нь энэ тал дээр маш их анхаарал тавин удаан хүлээлгэхгүйгээр эмчилгээг хийж байна.
      Бамбай булчирхайн өндөр хэмжээтэй изотоп туяа эмчилгээ нь бамбайн гармоны төрөл болох иодын хэмжээг ашиглан хийгддэг эмчилгээний арга болно. Бамбайны иодыг хувиарлах байдлыг ашиглан бидний хоол хүнсийг идэх үед шингээх иодтой хамт адил хэмжээний туяаг ялгаруулж байгаа иодыг ууснаараа мэс заслын дараа үлдсэн байх магадлалтай бамбайн хавдрын эсийн өсөх чадварыг бууруулах зорилгоор хийдэг. Эмчилгээ хийх шаардлагатай төрөлд хөхлөгт карцинома болон цэврүүт карцинома хавдрын мэс заслаас хойш (total thyroidectomy) 4-6долоо хоногийн дараа хийгдэх ба эмнэлэгт хэвтэх хугацаа нь 2-4өдөр болно.
      Мёнжи эмнэлгийн туяа изотоп эмчилгээний тасаг нь хуулийн дагуу туяаны бодисыг хянах, хаалтын хана, хаалгыг хар тугалгаар хийсэн. Тусгаарлах өрөөгөө туяа изотоп эмчилгээний дараа бамбайгаар шингээгүй шээс, ялгадас, хөлс, шүлс зэргийг тусад нь аюул багатай хаях жорлон болон угаалгын өрөөг бүрдүүлсэн.
  • Эмчилгээний төрөл
    Чихрийн шижин, цусан дахь өөх тосны илүүдэл, бамбайн гармоны синдром, өнчин тархины гармоны эмгэг, бамбайн эмгэг, ясны сийрэгжилт, бөөрний дээд булчирхайн эмгэг, ★ бамбайн эхо болон эдийн шинжилгээ
사진
Дотоод шүүрлийн тасаг
이재혁

Эмчилгээний төрөл
당뇨병, 고지혈증, 갑상선대사증후군, 뇌하수체, 갑상선초음파 및 조직검사
사진
Дотоод шүүрлийн тасаг
손서영

Эмчилгээний төрөл
갑상선질환, 당뇨병, 골다공증, 고지혈증, 뇌하수체, 갑상선초음파 및 조직검사
사진
Дотоод шүүрлийн тасаг
이민경

Эмчилгээний төрөл
당뇨병, 갑상선질환, 골다공증, 고지혈증, 부신, 뇌하수체, 갑상선초음파 및 조직검사
사진
Дотоод шүүрлийн тасаг
안지연

Эмчилгээний төрөл
당뇨병, 갑상선, 골다공증, 고지혈증, 부신, 뇌하수체, 갑상선초음파 및 조직검사
Ревматизм судлал
Ревматизм үений үрэвсэл болон олон төрлийн үений эмгэг, дархлааны системийн эмгэгийг эмчилдэг тасаг. Ревматизмын эмгэг нь архагшсан өвдөлтийг үүсгэдэг бөгөөд ихэвчлэн хүний биеийн дархлааны системийн өөрчлөлтөөс болон үүсдэг. Хэвийн дархлааны систем нь гаднаас орж ирж буй бактери болон вирусын эсрэг дархлааны елементийг үүсгэн довтолдог бидний бие мах бодийн хамгаалах чадварыг хэлнэ. Гэтэл энэ хамгаалах системд өөрчлөлт орон өөрийн биеийн хэсгийг гадны биет хэмээн буруу хүлээж аван биеийн аль нэг хэсэгт үрэвсэл үүсгэдэг. Энэхүү эмгэгүүдийг ревматизмын буюу дархлааны системийн эмгэг гэдэг. Ревматизм судлалын тасагт ревматизмын үений үрэвсэлээс гадна Лүпүси, Systemic sclerosi, үрэвсэлийн гаралтай булчингийн үрэвсэл, судасны үрэвсэл, Sjogren's syndrome зэрэг дархлааны системийн үүдэлтэй Аnkylosing spondylitis, тулай, ясны үений үрэвсэл (neuropeptide), (degenerative arthritis),бактерийн гаралтай үений үрэвсэл зэрэг олон янзын үений үрэвсэлийг нарийн мэргэжилийн эмч нар эмчилгээ хийж байна.
  • Эмчилгээний төрөл
    Ревматизмын үений үрэвсэл, үений үрэвсэл, Лүпүси, Аnkylosing spondylitis, Behcet’s disease, судасны үрэвсэл,
    • Дархлааны системийн эмгэг
      Systemic lupus erythematosus, Systemic sclerosis, булчингийн үрэвсэл, судасны үрэвсэл, Sjogren's syndrome, Behcet’s disease, Raynaud’s phenomenon
    • Үе мөчний эмгэг
      Ревматизмын үений үрэвсэл, ясны үений үрэвсэл (neuropeptide), (degenerative arthritis),бактерийн гаралтай үений үрэвсэл, Аnkylosing spondylitis, тулай, fibromyalgia
사진
Ревматизм судлал
박소연

Эмчилгээний төрөл
류마티스관절염, 퇴행성관절염, 루푸스, 통풍, 강직성척추염, 베체트병, 혈관염
Мэдээ алдуулалт, өвдөлт зохицуулалтын тасаг
Мэдээ алдуулалт, өвдөлт зохицуулалтын тасаг нь мэс заслын явцад мэдээ алдуулах, эрчимт эмчилгээний тасгийн өвчтөний хяналт, өвдөлтийг намдаах зэргээр тус тус хуваагддаг. Мэс заслын явцад мэдээ алдуулалтын төрөл нь тархины мэдрэл, уушиг зүрхний судас, эрхтэн шилжүүлэн суулгах, төрөлт, амбултори, хүүхэд, өндөр настан зэрэг байдаг. Мэдээ алдуулалтын аргачилал нь амьсгалын, венийн судасны, нугасны, арьсан доорх, төрөл бүрийн мэдрэлийн тусгаарлах зэрэг болно. Мэс заслын өмнө шинжилгээний хариу болон өвчтөний биеийн байдал нөхцөлд тохируулан аюулгүй аргыг сонгон мэс ажилбарыг хийж байгаа болно. Эрчимт эмчилгээний тасагт өвчтөний амьгалын зохицуулалт, зүрх, уушигны үйл ажиллагааг зохицуулж хянаснаар амь насанд нөлөөлөх байдлаас урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулдаг.
Өвчин намдаах клиникийн хувьд хурц болон архаг өвдөлт, хавдрын өвдөлтийн онош болон эмчилгээг хийж байгаагаас гадна төрөхийн өвдөлтийг зохицуулах, өвдөлтгүй төрүүлэх,мэс заслын дараах өвдөлтийг зохицуулж бууруулах зэрэг арга хэмжээг авдаг.
  • Эмчилгээний төрөл
    Чонон хөрвөсийн мэдрэлийн өвдөлт, нуруу нугасны өвдөлт, булчингийн өвдөлт, шөрмөс бэхжүүлэх эмчилгээ, хулмас.
사진
Мэдээ алдуулалт, өвдөлт зохицуулалтын тасаг
조형래

Эмчилгээний төрөл
통증의학
사진
Мэдээ алдуулалт, өвдөлт зохицуулалтын тасаг
문정연

Эмчилгээний төрөл
통증의학
사진
Мэдээ алдуулалт, өвдөлт зохицуулалтын тасаг
김수영

Эмчилгээний төрөл
통증의학
사진
Мэдээ алдуулалт, өвдөлт зохицуулалтын тасаг
박동호

Эмчилгээний төрөл
소아마취
사진
Мэдээ алдуулалт, өвдөлт зохицуулалтын тасаг
민진혜

Эмчилгээний төрөл
중증외상 마취
사진
Мэдээ алдуулалт, өвдөлт зохицуулалтын тасаг
이용경

Эмчилгээний төрөл
심폐마취
사진
Мэдээ алдуулалт, өвдөлт зохицуулалтын тасаг
이홍식

Эмчилгээний төрөл
뇌신경마취
사진
Мэдээ алдуулалт, өвдөлт зохицуулалтын тасаг
이애리나

Эмчилгээний төрөл
사진
Мэдээ алдуулалт, өвдөлт зохицуулалтын тасаг
김흥수

Эмчилгээний төрөл
심장마취
Цацраг туяа шарлаг, хавдар судлалын тасаг
Туяаны эмчилгээ нь мэс заслын дараа хими эмчилгээтэй хамт хийгддэг хавдрын эмчилгээний үндсэн гурван төрлийн эмчилгээний нэг бөгөөд өндөр хүчтэй инергитэй туяаг ашиглан хавдрын эсийг устгадаг эмчилгээний арга юм. Туяаны инерги нь хавдрын эсэн дэхь генийг гэмтээн хавдрын эс нь дахин төлжиж чадахгүй болгох юмуу устгадаг. Энэ явцын дунд ойр орчмын эрүүл эсүүд гэмтдэг. Гэвч эрүүл эсийг бодвол задрал нь хурдацтай явагддаг хавдрын эсүүд нь амархан үхэх ба эрүүл эсүүд нь туяаны нөлөөлөлөөс болон гэмтсэн ч дахин сэргэх чадвар сайн тул хавдрын эмчилгээнд туяа эмчилгээг ашигладаг.
  • Цацраг туяа эмчилгээний аргачилал
    • 1.Цацраг туяа шарлаг
      Цацраг туяа шарлаг, хавдар судлалын тасгийн эмч нь өвчтөний мэдээлэлтэй танилцан туяа эмчилгээ хийх шаарлагатай, нөлөөл үзүүлэх зэргийг хянан дүгнэсний дараа туяа эмчилгээ эхлэхээс өмнө хэд хэдэн шинжилгээг авдаг. Өвчтөний биеийн байдал эмчилгээ шинжилгээний дүгнэлт зэргийг харьцуулж үзэн туяа эмчилгээ хийх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд туяа эмчилгээний сөрөг нөлөөлөлийн талаарх тайлбар хийн өвчтөнөөс зөвшөөрлийг авсаны дараа эмчилгээ хийгдэж эхлэх болно.
    • 2. Цацраг туяа эмчилгээний төлөвлөгөөг боловсруулахын тулд хийгддэг СТ зураг авалт
      Туяа эмчилгээг хийлгэхийн өмнө төлөвлөгөөг боловсруулахын тулд заавал СТ зураг авдаг. Туяаны шарлаганд ордогтой адил байрлалаар ихэвлэн хэвтэх ба шаардлагатай үед шарлаганд орох үед өвчтөний хөдөлгөөнийг багасгахын тулд бэхлэх аппаратыг ашиглаж болох юм. Зураг авах цаг нь 30-60минут орчим. Зарим тохиолдолд хавдрын хэсгийг илүү тод харахын тулд тодруулагч бодисыг хэрэглэх бөгөөд ингэсэн үед хоол сойх шаардлага гарна.
    • 3. Цацраг туяа эмчилгээний төлөвлөгөө боловсруулах
      Туяаны нөлөөлөл нь хавдрын эсийг устгахаас гадна ойр орчимд нь байгаа эрүүл эд эсэд нөлөөлдөг. Энэхүү сөрөг нөлөөлөлийг багасгах, хавдрын эмчилгээний үр дүнг илүү дээшлүүлэхийн тулд өвчтөн тус бүрийн биеийн онцлогт тохируулсан эмчилгээний төлөвлөгөөг боловсруулах нь маш чухал байдаг. Эмчилгээ хийх гэж буй хавдрын байршил хэмжээг маш сайн тодорхойлж шарлага хийх хэсгийг тохируулснаар эрүүл эд эсийг хамгаалж, тохирсон хэмжээний туяагаар хавдрыг шарж устгах төлөвлөгөөг боловсруулах нь чухал юм. Энэ төлөвлөгөөг туяа шарлага, хавдар судлалын эмч, дүрс оношилогооны мэргэжилтэн, цацраг туяа эмчилгээний мэргэжилтэн зэрэг олон мэргэжилтэнгүүд оролцон 1-5өдөр зарцуулдаг.
    • 4. Цацраг туяаны эмчилгээ
      Эмчилгээ нь цацраг туяаны эмчилгээний өрөөнд мэргэжилтэн нарын удирдлаган дор хийгдэнэ. Шарлагын цаг нь хүн бүрийх өөр 5-20минут орчим. Мэргэжилтэн нар дэлгэцээр өвчтөний байдлыг хянана. Эмчилгээний явцад 7хоногт 1удаа эмчтэйгээ уулзан зөвлөгөө авах, хянуулах, эмчилгээний явц, үр дүнтэй танилцах, сөрөг нөөлөл үүсэх зэргийг хянуулан шаардлагатай үед цусны шинжилгээ, цээжний рентген зураг зэрэг шинжилгээг хийлгэх эм, тос авч болдог.
    • 5. Цацраг туяа эмчилгээний дараах хяналт
      Цацраг туяа эмчилгээний дараа байнгийн хяналтанд яван урьдчилан сэргийлэх шинжилгээ өгдөг. Шаардлагатай үед цусны шинжилгээ, цээжний рентген зураг, СТ, MRI, PET-CT зэрэг шинжилгээг хийлгэдэг. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хяналтаар туяа эмчилгээний сөрөг нөлөөлөл, хавдрын дахилт зэргийг шалган хянуулж эрт илрүүлэн арга хэмжээ авах нь хамгаас чухал.
사진
Цацраг туяа шарлаг, хавдар судлалын тасаг
박석원

Эмчилгээний төрөл
방사선치료, 3차원입체조형치료, 세기조절방사선치료
Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны тасаг урологи
Шээсийг ялгаруулж гадагшлуулах бөөр, шээлүүр , давсаг, шээсний сувгийг хамруулахаас гадна, эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэн, төмсөг, бөөрний дээд булчирхай хэвлийн доод хэсэгт үүсэх эмгэгийг эмчлэх тасаг юм. Нарийвчилбал бөөр, шээлүүр, давсаг, түрүү булчирхай, төмсөг, шээсний суваг, бөөрний дээд булчирхайд үүсэх хавдар, ургацаг, шээлүүрийн төрөлхийн гажиг, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны гажиг, шөнө шээс алдах, хүүхдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны тасаг, шээлүүрийн чулуу, түрүү булчирхайн томрол, мэдрэлийн гаралтай давсагны үйл ажиллагааны эмгэг, эмэгтэйчүүдийн шээсний задгаарлын оношилгоо, эмчилгээний аппарат, комьютороор давсагны үйл ажиллагааг шалгах шинжилгээний аппарат болон шээс задгааралтын эмчилгээний хэрэгсэл зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг эмчилгээ шинжилгээндээ ашиглаж байгаа болно.
  • Эмчилгээний төрөл
    Эрэгтэйчүүд судлал (бэлгийн сулрал, үргүйдэл), түрүү булчирхайн эмгэг, бөөр,шээлүүрийн чулуу, шээс ялгаруулах эмгэг, (түрүү булчирхай, хэт эмзэг давсаг),шээс задгаарал, нөхөн үржихүйн эрхтэний хавдар, хэвлийн хөндийн дурангийн мэс засал
Эмэгтэйчүүдийн тасаг
Жирмэслэлт, төрөлт, хэвийн бус жирэмслэлт, эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны анатоми физологийн гажиг, удамшил, төрөлхийн гажиг, үргүйдэл, олон давталтад зулбалт, умайн гаднах жирэмслэлт, хорт хавдар, цэвэршилтийн үеийн зовиур, эмэгтэйчүүд судлалын бүхий л эмгэгийн оношилгоо эмчилгээг хийдэг тасаг. Хэвлийн дурангийн мэс заслын аргаар өвчтөний биед маш бага хэмжээний ганцхан, хүйсэн дээр зүсэлт хийх юмуу дурангийн аппарат орох хэд хэдэн жижиг зүсэлтийг хийх зэрэг хамгийн сүүлийн үеийн эмчилгээний аргыг хэрэгжүүлж байгаа болно. Хэвлийн дурангийн мэс заслаар умайн бүх төрлийн ургацаг, умайн гаднах жирэмслэлт, өндгөвчний ургацаг, уйланхай, хэвлийн дурангийн наалданг, идээт үрэвсэл, үргүйдлийн оношилгоо эмчилгээнд нэвтрүүлж байгаа билээ. Хэвлийн дурангийн мэс заслын давуу тал нь мэс заслын дараа өвдөлт бага, эдгэрэлт хурдан, сорви бага үлдээх зэрэг гоо сайхны тал дээр сэтгэл ханамж өндрөөс гадна халдвар авах нь бага, аарцгын хөндийн наалданг бараг байхгүй эмнэлэгт хэвтэх хугацаа богино ажил, амьдралдаа хурдан эргэж орох зэрэг сайн талуудтай.
  • Эмчилгээний төрөл
    Эмэгтэйчүүдийн Дурангийн мэс засал (ганц дуран, энгийн дуран), умай, өндгөвчний бүх төрлийн ургацаг, хавдар, жирэмслэлтийн өмнөх болон төрөлтийн дараах хяналт, өндөр эрсдэлтэй жирэмслэлт, цэвэршилтийн клиник, умайн гадагшлалт болон үтрээний гоо сайхны мэс засал
Гоо сайхны мэс заслын тасаг
Хүн төрөлтхтөний үзэсгэлэн төгөлдөр, залуу байдлаа хэвээр хадгалах хүсэл мөрөөдөл хүчин чармайлтыг түүх тэмдэглэн үлдээхийн өмнөхөөс эхэлсэн байдаг. Мэс засал судлалтай хамтран Өвчин эмгэгийг эдгээн засахаас гадна гоо үзэсгэлэнтэй болох хүсэл мөрөөдөл нь одоогийн хүн төрөлхтний хүчин чармайлтын үр дүнд гоо сайхны мэс засал судлалыг хөгжүүлэх үндэс суурь болсон билээ. Гоо сайхны мэс залал нь төрөлхийн гажиг, гэмтлийн улмаас үүдэлтэй согог, мэс засал шаардлагатай арьсны болон зөөлөн эдийн эмгэг, бусад мэс заслын улмаас үүдэлтэй согог, түлэгдэлтийн эмгэгийн өөрчлөлтийг засах, давтан мэс засал зэргийг хийнэ.
  • Эмчилгээний төрөл
    Арьсны хавдар, ургацаг, эрүү нүүрний гэмтэл, согог, түлэгдэлт, ботокс, хөхний гоо сайхны мэс засал, наалданг, гэмтэл, архагшсан шархны клиник, арьсны урагдалтын сорви
  • Эмчийн танилцуулга Ким Гён Шиг, Чүй Жүн, Ян Жон Ёл, Ким Хю Сон
Хүүхэд өсвөр үе судлалын тасаг
Хүүхдийн архаг эмгэг болон эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай хүүхдүүдэд тайван, итгэл найдвар өгөх зорилготой эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхийн тулд нарийн мэргэжлийн (хүүхдийн бөөрний эмгэг, амьсгалын замын эрхтэний эмгэг, харшлын эмгэг, хүүхдийн мэдрэл, нярайн эмгэг, хүүхдийн дотоод шүүрлийн эмгэг, хүүхдийн зүрхний эмгэг, хүүхдийн хоол боловсруулах эрхтэний эмгэг, хүүхдийн халдварын эмгэг зэрэг ) эмч мэргэжилтэн нараар бүрдсэн баг хамт олон бүхий л идэвх зүтгэлээ дайчлан ажиллаж байна. Тусгай тасгаар хүүхдийн багтраа, харшлын клиник, хүүхдийн бөөрний клиник, хүүхдийн уналт таталтын клиник, өсөлтийн клиник зэргийг ажиллуулж байна. Хүүхдийг аль болох саад бэрхшээл багаар олон шатлал дамжихгүйгээр эмчилгээ шинжилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүүхэд өсвөр үеийн төвийг байгуулан хүүхдийн тасгаас гадна хүүхдийн мэс засал, хүүхдийн урологи, хүүхдийн мэдрэлийн мэс засал, хүүхдийн сэтгэц мэдрэл, хүүхдийн ясны гэмтэл, хүүхдийн халдвар зэрэг тасгуудын эмчилгээг нэг дор авах боломжтой болгосон билээ.
  • Эмчилгээний төрөл
    : Хүүхдийн ревматизм, хүүхдийн халдвар, Ревматизм судлалын төв, хүүхдийн амьсгалын зам, харшлын эмгэг, хүүхдийн мэдрэл, хүүхдийн уналт таталт, хөгжлийн бэрхшээл саатал, булчингийн эмгэг, төрөлхийн зүрхний эмгэг, Гавасаки эмгэг, тархины цусан хангамжын дутагдал, нярайн судасны зангилаа, хүүхдийн өсөлт, эрт бойжилт.
Хоол боловсруулах эрхтэний тасаг
Хоол хүнсний боловсруулалт, шингээлт, тэжээлийн хадгалалтыг удирддаг хоол боловсруулах системийн эрхтэнүүдэд үүссэн эмгэгийг оношилож эмчилдэг тасаг. Хоол боловсруулах системийн эрхтэнд улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, зэргээс гадна гаднаас орсон хоол тэжээл нь дамжин өнгөрөхөд шингээх шингэнийг ялгаруулагч, тэжээлийг хадгалах үүрэг гүйцэтгэгч эрхтэн болох элэг, цөс, цөсний суваг, нойр булчирхай зэрэг ордог. Дурангийн төв, ходоод гэдэсний үйл ажиллагааны шинжилгээний тасаг зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, мэргэжлийн өндөр ур чадвартай эмч сувилагч, мэргэжилтэнгээр бүрдсэн баг хамт олон хамгийн үр дүнтэй, оновчтой оношилгоо эмчилгээг хийхийн тулд хоол боловсруулах эрхтэн системийн төвийг нээн ажиллуулж байна. Мөн хоол боловсруулах системийн дотрын тасгаас гадна мэс заслын тасаг, хоол боловсруулах эрхтэний дүрс оношилгооны тасаг, патологын тасаг зэрэг хоорондоо нягт хамааралтай тасгууд хамтран эмчилгээний явцыг хурдасган, өвчтөнд ирэх хүндрэлийг багасган, өвтөнийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.
  • Клиник
    Дурангийн клиник, ходоод гэдэсний хөдөлгөөний эмгэг болон архаг өтгөн хаталтын клиник, элэгний архаг эмгэг, нойр булчирхай, цөс, цөсний сувгийн клиник.
  • Эмчилгээний төрөл
    Элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал, элэгний эсийн хавдар, хурцадмал элэгний дутагдал, элэгний идээт үрэвсэл, элэг шилжүүлэн суулгалт ★ Элэгний төв(элэгний хавдрын клиник) элэгний эмгэг, ходоод бүдүүн гэдэсний эмгэг, нойр булчирхай, цөс, цөсний сувгийн эмгэг.
Мэдрэлийн тасаг
Төв мэдрэлийн систем болон захын мэдрэлийн системээс бүрдэлтэй мэдрэлийн систем түүнтэй хамааралтай булчингийн эрхтэний систем болон бие мах бодийн эмгэгийг оношилон эмчилгээ хийдэг. Ихэвчлэн тархины судасны эмгэг(цус харвалт) таталт, зөнөг өвчин, толгойны өвдөлт, толгой эргэлт, Пакинсин эмгэг, хөдөлгөөний саатал, захын мэдрэлийн эмгэг, архаг ядаргаа, нойргүйдэл, булчингийн хатуурлын хам шинж, бусад тархи болон нугасны усны халдварт эмгэгүүдийг эмчилдэг тасаг юм. Ялангуяа тархины цус харвалт, таталт, зөнөг өвчин зэргийг мэргэжлийн арвин туршлагатай нарийн мэргэшсэн эмч нар тусгай клиник тасаг нээн ажиллуулж байна.
  • Шинжилгээний тасаг
    • Булчингийн бичлэг
      (electromyograph) Булчингийн бичлэг хийх аппаратыг ашиглан булчингийн цахилгаан гүйдлийг шалгах шинжилгээ.
    • Тархины цусны урсгалын шинжилгээ
      Doppler effect Доплорын нөлөөлөлийг ашиглан цусны урсгалын эргэлтийн хамааралыг хэмжих эхо шинжилгээ юм.
    • Тархины бичлэг
      Хуйханд цочрол өгөн тархины цахилгаан идэвхжилийг тэмдэглэдэг шинжилгээ.
    • Мэдрэлийн танин мэдрэхүйн шинжилгээ
      Цус харвалт, зөнөг өвчин, хүүхдийн оюуны хөгжлийн саатал, анхаарал төвлөрөлтийн хам шинж зэрэг эмгэгт дүгнэлт хийх.
    • Мэдрэхүйн өдөөх шинжилгээ
      Sensory pathway Мэдрэхүйн үйл ажиллагааг өдөөн дүгнэлт хийх шинжилгээ.
    • Нойрсолтын шинжилгээ
      Нойрсолтын явцад үүсэх эмгэг нь ихэвчлэн бусад өвчлөлүүдтэй адил ганц л эрхтэний асуудлаас болсон гэж үзэхээс илүү олон төрлийн эрхтэний хосолмол эмгэгээс үүдэлтэй байх нь элбэг байдаг. Тиймээс энэхүү эмгэгийг оношилохын тулд олон төрлийн шинжилгээний аппаратыг ашиглах бөгөөд үүнд тархины бичлэг(EEG), нүдний хөдөлгөөний шалгахын тулд нүдний угын зураг авалт (EOG), булчингийн байдлыг шалгах булчингийн бичлэг (EMG), зүрхний бичлэг (EКG), биеийн байдлыг хянахын тулд ведио бичлэг зэрэг нэг шөнийн нойрсолтын турш хийгдэх шинжилгээний аргачилал юм. Энэ шинжилгээний давуу тал нь биед туяаны нөлөөлөл үзүүлэхгүй аюулгүй шинжилгээнүүдээс бүрдсэн, нойрсолтын явцад үүсэх асуудлыг урт хугацаанд хянан өргөн хүрээнд харах боломтой.
Нойрсолтын шинжилгээ
Нойрсолтын шинжилгээ : Нойрсолтын явцад үүсэх эмгэг нь ихэвчлэн бусад өвчлөлүүдтэй адил ганц л эрхтэний асуудлаас болсон гэж үзэхээс илүү олон төрлийн эрхтэний хосолмол эмгэгээс үүдэлтэй байх нь элбэг байдаг. Тиймээс энэхүү эмгэгийг оношилохын тулд олон төрлийн шинжилгээний аппаратыг ашиглах бөгөөд үүнд тархины бичлэг(EEG), нүдний хөдөлгөөний шалгахын тулд нүдний угын зураг авалт (EOG), булчингийн байдлыг шалгах булчингийн бичлэг (EMG), зүрхний бичлэг (EКG), биеийн байдлыг хянахын тулд ведио бичлэг зэрэг нэг шөнийн нойрсолтын турш хийгдэх шинжилгээний аргачилал юм. Энэ шинжилгээний давуу тал нь биед туяаны нөлөөлөл үзүүлэхгүй аюулгүй шинжилгээнүүдээс бүрдсэн, нойрсолтын явцад үүсэх асуудлыг урт хугацаанд хянан өргөн хүрээнд харах боломтой.
  • Оношилогоо, эмгэг судлал
    - Нойрсолтын үеийн амьсгалын хам шинж
    - Нойрсолтын хөдөлгөөний хам шинж
    - Мансуурлын дон
Мэдрэлийн мэс засал
Мэдрэлийн гаралтай эмгэгийн сургалт, судалгаа, эмчилгээг хийдэг. Ихэвчлэн Төв мэдрэлийн систем, (тархи, нугас) холбоотой эмгэг, зарим нэг захын мэдрэлд үүсдэг эмгэгт эмчилгээ хийнэ. Ялангуяа тархины судасны эмгэг, тархины хавдар, нугас, нугасны устай холбоотой, мэдрэлийн гэмтэл, төрөлхийн болон, хөгжлийн бэрхшээлийн саатал, захын мэдрэлийн эмгэгт мэс заслын шаардлагатай эмчилгээг хийдэг.
  • Эмчилгээний төрөл
    Цус харвалт, тархины судасны эмгэг, (тархины гэмтэл, цус харвалт) бага оролттой нугасны мэс засал, яаралтай тархины мэс засал (тархины гэмтэл, цус харвалт), тархины судасны эмгэг(тархины артерийн судасны өргөсөл, артер,венийн судасны гажиг) ★Тархины судасны эмгэг нурууны жийргэвч дискны бүлтрэл, нурууны наалданг, нурууны ясны хавдар, нурууны ясны гэмтэл, арын шөрмөсний хатуурал, мэдрэлийн гэмтэл ★ Нурууны үений төвийн эмчилгээ
Бөөрний дотрын тасаг
Бидний биеийн бөөрнөөс үүдэлтэй эмгэгүүдийг эмчлэх тасаг юм. Хүний бие нь гаднаас орж байгаа бүхийл хоол хүнс, шингэнийг шингээхээс гадна бөөрөөр дамжуулан байнгын тогтмол байдлаа хадгалж байдаг. Бөөрний эмгэг байх магадлалтай шинж тэмдгүүдэд хавагнах, шөнө шээх, ойрхон шээх, цустай шээх (гадна байдлаар мэдэгдэх болон микроскопоор харахад), уураг алдагдах, хөөстөй шээх, халууралттай ар хажуугаар өвдөх зэрэг зовиур байж болох юм. Архаг бөөрний дутагдалтай өвчтөн нь эмэн эмчилгээ болон байнгийн хоолны дэглэмийн зохицуулалт нь үр дүнтэй байдаг бөгөөд хоол тэжээлийн талаарх сургалт, их хэмжээний, өндөр үр дүнтэй диализ, онлайнаар диализын сургалт, хэвлийн диализ зэргээр эрүүл мэндээ урт хугацаанд авч явахад туслаж байна. Мөн дүрс оношилгооны тасаг, судасны мэс заслын тасагтай хамтран диализны үед шаардагдах артер венийн судасны үйл ажиллагааны дутагдлыг хурдан хугацаанд орлуулах арга хэмжээг хийн өвчтөний сэтгэл ханамжийг өндөрсгөж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах тасаг, Урологийн тасагтай хамтран бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийн, мэс заслын дараах хяналтыг давхар хийн явж байна.
  • Эмчилгээний төрөл
    Өндөр даралт, бөөрний хурц дутагдал, бөөрний архаг дутагдал, тэвшинцэрийн үрэвсэл, чихрийн шижингийн нефроны гэмтэл, нефроны үрэвсэл(цустай шээх/уураг алдагдах), диализ эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгалт, хэвлийн диализ.
Зүрхний дотрын тасаг
Зүрх нь цээжний хөндийн зүүн талд байрласан өдөрт 100,000дээш цохилон, тархи болон бусад бүх эрхтэнд цусыг хүргэдэг эрхтэн. Зүрх нь амьд байхын хамгийн чухал эрхтэн бөгөөд зүрхэнд эмгэг үүсэхэд амь насанд аюултай болно. Ихэнхдээ цээжээр өвдөх, амьсгал давхцах, зүрхний хэм алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэгч зарим тохиолдолд ямар нэгэн зовиур шинж тэмдэг илрэхгүй байсаар гэнэт амь насанд нөлөөлөх тохиолдол байдаг. Зүрхний дотрын тасаг нь энэхүү зүрхтэй холбоотой эмгэгүүдийг оношилон эмчлэх тасаг юм. Мэдлэг туршлага арвин эмч мэргэжилтний баг бүрэлдэхүүнтэй, сүүлийн үеийн дэвшилтэд технологоор тоноглогдсон, 24цагийн зүрхний бичлэгийн аппарат, 24цагийн даралт хэмжих аппарат, 3дахь хэмжилттэй зүрхний эхо зэргээр шинжилгээ хийхээс гадна, зүрхний судасны нарийсал, зүрхний инфакт, зүрхний титэм судасны эмгэг, зүрхний хавхлагын эмгэг, зүрхний дутагдлын мэс ажилбар, хэм алдалтын эмгэгийн мэс ажилбар зэргийг хийж байгаа билээ. Мөн зүрхний эмгэгийн хамгийн гол асуудал үүсгэдэг өндөр даралт, цусан дахь өөх тосны ихдэлт зэргийн шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, хяналтыг хийхээс гадна гол судасны эмгэг, төрөлхийн зүрхний эмгэгийн талаар эмчилгээ шинжилгээг нарийн мэргэжлийн төрөлжсөн эмч нар эрхлэн хийж байна.
  • Эмчилгээний төрөл
    Зүрхний судасны нарийсал, өндөр даралт, холестрины хяналт, гол судасны эмгэг, гол судасны цүлхэн, захын судасны эмгэг, зүрхний дутагдал, хэм алдалтын эмгэг, хэм алдалтын абляци, хиймэл зүрхний аппарат суулгах мэс ажилбар, зүрхний судасны стент тавих мэс ажилбар, зүрхний 3Д СТ, венийн судасны эмгэг, доод мөчний хавагналт, төрөлхийн зүрхний эмгэг, хүүхдийн зүрхний дутагдал, гавасаки эмгэг, хүүхдийн өндөр даралт, нярайн судасны зангилаа, хүүхдийн зүрхний эмгэг, ухаан алдалт.
Нүдний тасаг
Мёнжи эмнэлгийн нүдний тасаг дээр OCT (Optical Coherence Tomography) нүдний угын томограф, (HRA2 Heidelberg Engineering)торлог бүрхүүлийн шинжилгээ болон (Rotating slit scanning Camera) эвэрлэг бүрхүүлийн шинжилгээ, Humphrey харааны хүрээтэй холбоотой шинжилгээ оношилгооны аппарат болон нүдний болорын эхо, нүдний даралтын мэс засал, болор солих мэс засал, торлог бүрхүүлийн мэс заслын сүүлийн үеийн хамгийн шилдэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон болно. Сүүлийн үед элбэгшиж байгаа чихрийн шижингийн дайвар эмгэг болох торлог бүрхүүлийн гэмтэл, өтлөлтийн шар толбоны өөрчлөлт, торлог бүрхүүлийн эмгэг, сормослог биеийн үрэвсэл, нүдний цөцгийн эмгэг, нүдний даралтын эмчилгээнээс гадна хамгийн их хийгддэг болор солих мэс засал, эвэрлэг бүрхүүлийн гоо сайхны мэс засал, нүдний өөх, эвэрлэг бүрхүүлийн мэнгэний лазер, ботокс болон пилло, давхрааны мэс засал, нүдний ухархайн ясны гэмтлийн мэс засал, солирын мэс засал зэрэг нүдтэй холбоотой олон төрлийн эмгэгийг эмчлэхээс гадна гоо сайхны мэс заслыг хийж байгаа болно.
  • Эмчилгээний төрөл
    эвэрлэг бүрхүүлийн эмгэг, эвэрлэг бүрхүүлийн шивээс хийх мэс ажилбар, нүдний салст бүрхүүлийн толбо арилгах, нүдний өөх хусах мэс ажилбар, нүдний хуурайшилт, нүдэнд линз суулгах мэс засал, болор солих, болор цайрах эмгэг, контект линз, нүдний даралт, торлог бүхүүлийн эмгэг(чихрийн шижингийн дайвар) шар толбоны эмгэг, бүх төрлийн лазерийн эмчилгээ, хүүхдийн нүдний эмгэг, төрөлхийн нүдний эмгэг, тром линз, нулимсны сувгийн бөглөрөл, сормуус хатгалтын мэс засал
Дүрс оношилгооны тасаг
Шилдэг эмч мэргэжилтнээс гадна дэвшилтэд технологийн аппаратыг суурьлуулсан оновчтой оношилгоо эмчилгээг хийхийн тулд хичээн зүтгэл гарган тасралтгүй судалгаа шинжилгээ хийсээр байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжөөр CT (GE, LightSpeed VCT 64; PHILIPS, MX8000IDT 16), MRI (PHILIPS, Intra 1.5T), ANGIO (PHILIPS, Allura 15), Эхо (GE, LOGIQ E9; PHILIPS, IU 22), 맘모톰, DR&CR System과 FULL PACS System (Infinitt) хамгийн сүүлийн загварын 3.0T MR (GE, Discovery 750)과 Biplane ANGIO (GE, Innova 3131) нэмэлтээр байрлуулсан хурдан шуурхай оновчтой оношилгоо эмчилгээгээр өвчтөнүүүдийнхээ эрүүл мэндэд туслаж байна. Дүрс оношилгооны тасгийн гол зорилго нь бүр төрлийн дүрс бичлэг(рентген зураг, Эхо, СТ, MRI, Ангионы аппарат) –ын зураг авалт, дүгнэлт бөгөөд үүн дээр үндэслэн оношилгоо эмчилгээг эмчлэгч эмчийн зааврын дагуу хийгдэхээс гадна зураг авалт хийнгээ эмчилгээ хийх боломжтой давуу талтай. Бие мах бодийн эрхтэн тус бүрээр нарийвчлан мэргэшсэн эмч мэргэжилтэн нар нь тус бүр байгаа болно. Мэдрэлийн системийн дүрс оношилгоо,хэвлийн хөндий, урологийн систем, цээжний хөндийн, яс булчингийн систем, ангио мэс ажилбар шинжилгээ, зүрх судасны систем, хүүхдийн дүрс оношилгоо, хөхний дүрс оношилгоо зэрэг төрлүүдээс бүрдэн дүрс оношилгооны дүгнэлт, мэс ажилбарыг хариуцан хийдэг.
  • Эмчилгээний төрөл
    Судасны болон хэвлийн хөндийн дүрс оношилгоо, элэг, цөс, цөсний суваг, хэвлийн эхо, цээжний хөндийн дүрс оношилгоо, хүүхдийн, яс булчингийн тогтолцоо, хөх бамбай, зүрхний дүрс бичлэг
Мэс заслын тасаг
Хавдар, хоол боловсруулах эрхтэний систем, нойр булчирхай, цөсний эмгэг, толгой хүзүүний хэсгийн эмгэг, дотоод шүүрэл, бүдүүн гэдэс анус, хөхний эмгэг, хүүхдийн мэс засал, судасны мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал зэрэг хийгддэг тасаг. Ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдрын төгс эмчилгээ, анхан шатны хавдартай өвчтөнд хамгийн бага оролттой мэс заслыг хийснээр мэсний шархыг хамгийн бага хэмжээнд үлдээн өвчтөний мэс заслын дараах сэтгэл ханамж, бүрэн эдгэрэх боломжийг дээшлүүлэхэд чармайн ажиллаж байна. Бусад төрлийн эдгэрэхэд бэрх мэс заслын эмгэгийн талаарх эмчилгээний болон дурангийн хагалгааны дараах давуу талуудыг улам нэмэгдүүлэн эмнэлгээс эрт гарах, өвдөлтийг зохицуулах зэрэг арга хэмжээг идэвхтэй авч байна.
  • Эмчилгээний төрөл
    Элэгний хавдар, элэг шилжүүлэн суулгалт, ходоодны хавдар, цөс, нойр булчирхай, хэвлийн хөндийн дурангийн мэс засал, ★хавдрын нэгдсэн төв, бөөр шилжүүлэн суулгалт, судасны мэс засал, хүүхдийн ивэрхий, доод мөчийн венийн судасны бүдүүрэл, хөхний хавдар, хөхний эмгэг, бамбайн эмгэг, хөхний дурангийн мэс засал, хөхний хавдрын гоо сайхны сэргээх мэс, бүдүүн гэдэс, анус, хэвлийн дурангийн мэс засал, бамбайн хавдар, хөх бамбайн эмгэг, бамбайн дурангийн мэс засал, бамбайн түлэх эмчилгээ, эсийн дархлааны эмчилгээ, хими эмчилгээ, хөхний сэтгүүрт эдийн шинжилгээ, хэт таргалалтын ходоодны мэс засал, ивэрхий, ходоод бүдүүн гэдэсний дуран.
Осол гэмтлийн мэс засал
Гэмтлийн өвчтөний эмчилгээ болон судалгааг хийдэг тасгийн хувьд орчин үеийн нийгмийн хөгжлийг даган авто осол, онгоцны осол, хөдөлмөрийн байрны осол, зэрэг төрөл бүрийн осол ихсэж байгаатай холбоотойгоор сүүлийн үед хамгийн их анхаарал татаж байгаа билээ. Хөнгөн гэмтэл хөхрөлт, урагдалт, зүсэлт, энгийн хугарал, олон газрын гэмтэлтэй өвчтөнүүд, амь насанд аюултай хүнд гэмтэлтэй өвчтөнүүдийг эмчилдэг тасаг юм. Олон хэсгийн гэмтэлтэй жишээлбэл толгой, цээж, гэдэс, аарцаг зэрэг дээд, доод мөчний гэмтэлтэй тохиолдолд мэдрэлийн мэс засал, цээжний мэс заслын тасаг, мэс заслын тасаг, яс гэмтлийн тасаг зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын эмчилгээ шаардагдах болно. Олон төрлийн гэмтэлтэй үед аль тасаг руу хэвтүүлэх нь эргэлзээтэй юмуу хойшлогдох үед эхний ээлжинд осол гэмтлийн тасаг руу хэвтүүлэн эмчилгээг дэс дараалан хийх болно.
  • Эмчилгээний төрөл
    Хими эмчилгээний дархлааны эсийн эмчилгээ, гэмтлийн мэс засал, хүнд өвтөний тасаг
Түргэн тусламжын тасаг
Эрүүл мэндийн яамны харья бүс нутгийн эрүүл мэндийн төвөөр тодорхойлогдсон бөгөөд "Дээд зэрэглэлийн хурдан шуурхай эмчилгээг хүргэх" зорилгоор түргэн тусламжийн үйлчилгээг хариуцсан тэргүүлэгч төвүүдийн нэг юм. Хүнд өвчлөлийн эмгэгтэй түргэн шуурхайн эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдэд түргэн тусламжийн нарийн төрөлжсөн системийг бүрдүүлэн ажиллаж байна. Амь насанд нь нөлөөлөх хэмжээний хүнд өвчтөнүүдийг тусгайлан хянах болон эрчимт эмчилгээг хийн байнгийн хяналтанд байлгах бүхий л хянах аппарат зэргийг суурьлуулсан бөгөөд хиймэл амьсгалын аппарат, зүрхний аппарат, эхо аппарат, цусны дулааны хэмжээг нэмэгдүүлэх аппарат зэрэг хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурьлуулсан. Хүнд хэлбэрийн гэмтэлтэй өвчтөн, дотрын тасгийн хүнд өвчтөн, зүрхний үйл ажиллагааны түргэн тусламж үзүүлэх шаардлагатай өвчтөнүүдэд эмчилгээ үзүүлэх төрөлжсөн тусгай тасаг, байнгын хяналтын тасаг, түргэний тасгийн мэс заслын өрөө, түргэний радиолог шинжилгээний тасаг, СТ, түргэний патологийн тасаг, түргэний эхоны тасаг зэргийг бүрдүүлсэн. 24 цагийн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн нараар бүрдсэн баг хамт олон түргэн тусламжийн нарийн мэргэжлийн эмч, гэмтлийн эмчилгээний баг, хорт бодисны эмчилгээний баг, зүрхний эмчилгээний баг, түлэгдэлтийн эмчилгээний баг, хүүхдийн эмчилгээний баг, түргэний мэргэжлийн сувилагч, аврагч зэрэг багууд нь 24цагаар эмчилгээ үйлчилгээг хийж байна.
  • Эмчилгээний төрөл
    Хүнд эмгэгтэй өвчтөн, тархины гэмтэлтэй өвчтөн, эмнэлгийн түргэн тусламжийн систем, аюул гамшгийн судлал, агаарын нислэгийн эмгэг судлал, хүүхдийн түргэн тусламжийн тасаг, хорт бодисын эмчилгээ.
Чих хамар хоолойн тасаг
Чих, хамар, хоолой, толгой хүзүүний хэсгийн эмгэгийг оношилон эмчилж хэвийн үйл ажиллагаанд оруулахад туслах, ажил амьдралаа үргэлжлүүлэхэд саадгүй болгож өгөх тасаг юм. Сүүлийн үед мэс заслын микроскоп, дурангийн мэс засал, лазерийн аппарат зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг суурьлуулан чих хамар хоолойны эмгэгүүдийг мэс заслын микроскопийг ашиглан нарийн мэс засал, дурангийн мэс засал, лазерийн мэс засал зэрэг урьд өмнөхийг бодвол илүү нарийвчилсан мэс заслыг хийдэг болсон. Манай эмнэлгийн чих хамар хоолойн тасагт мөн сүүлийн үеийн энэ аппарат тоног төхөөрөмжийг суурьлуулан дээд зэргийн эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхийг хичээн ялангуяа нэгэн гэр бүлийн гишүүн адил сэтгэгдэл төрүүлэх орчныг бүрдүүлж өгөн эмчилгээний үр дүнг дээшлүүлэн хичээн ажиллаж байна.
  • Эмчилгээний төрөл
    Хамрын салстын харшил, гамерит, хамрын таславч ясны мурийлтын эмгэг, үнэрлэх саажилт, хурхиралт, нойрсолтын клиник, дунд чихны үрэвсэл, сонсголын эмгэг, чих шуугих эмгэг, толгой эргэлт, чих шуугилтын клиник, нойрсолтын дундах амьгал хаагдах эмгэг, хамрын гоо сайхны мэс засал, гүйлсэн булчирхайн мэс засал, залгиур хоолойн эмгэг, толгой хүзүүний хавдрын мэс засал, бамбайн эмгэг, дуу авиа залгиур хоолойны эмгэг, амны хөндийн эмгэг, улаан хоолойн сөргөөний эмгэг.
Нөхөн сэргээх эмчилгээний тасаг
Осол гэмтэл, төрөл бүрийн өвчний улмаас хөгжлийн бэрхшээл үүссэн хүмүүст бие мах бодийн болон сэтгэл санааг нь өөрийн дур сонирхол, мэргэжил, сургалт зэргээр далд байсан ур чадварыг хөгжүүлэн, хэвийн хэмжээнд хүргэх хүртэл, мөн өөрөө бие даан бусдын тусламжгүйгээр амьдралд оролцох чадварыг суулгаж өгдөг тасаг. Дотроо 3 төрлөөр хуваагдах ба физик эмчилгээний тасаг нь урьдчилан сэргийлэх анагаах ухаан, эмчилгээний анагаах ухаан, 3дахь ч анагаах ухаан гэж үздэг. Нөхөн сэргээх эмчилгээний тасаг нь төрөлжсөн мэргэжлийн эмч, физик эмчилгээний арга зүйч, хөдөлмөрийн арга зүйч, мэргэжлийн сувилагч, хэл ярианы арга зүйч, нийгмийн ажилтан гэх мэт олон төрлийн мэргэжилтэн нар нэг баг болон өвтөний биеийн байдалд дүгнэлт хийн эмчилгээний төлөвлөгөөг боловсруулан фикик эмчилгээг өргөн хүрээнд хамруулж өгөх ба ингэснээрээ нийгмийн амьдралд буцаж ороход нь туслаж өгөх болно.

Тусгай клиникийн үйл ажиллагааны чиглэл
Тархины цус харвалтын клиник, хөлний - чиг баригч туслах аппаратын клиник, хөгжлийн клиник, тархины гэмтлийн нөхөн сэргээх клиник, амьсгалын системийн нөхөн сэргээх клиник, нурууны гэмтлийн нөхөн сэргээх клиник, хавдрын тасгийн урлаг соёлын клиник, булчин ясны системийн өвдөлтийг зохицуулах клиник, зүрх судасны системийн нөхөн сэргээх клиник.
  • мчилгээний төрөл
    төв мэдрэлийн системийн нөхөн сэргээх тасаг, спортын физик эмчилгээ, залгиурын саажилтын нөхөн сэргээх эмчилгээ, тархины эмгэг(зөнөх эмгэг), хүүхдийн физик эмчилгээ, өндөр настны физик эмчилгээ, ■тархины харвалтын клиник, ■хүүхдийн хөгжлийн клиник(тархины саажилт, тархины гэмтэл, мэдрэлийн гаралтай булчингийн эмгэг, удамшлын гаралтай бодисын солилцооны саатал, хөгжлийн саатал, сэтгэцийн гажиг, генийн эмгэг, нурууны мурийлтын эмгэг) ◆ хөлний - чиг баригч туслах аппаратын клиник, гэмтлээс үүдэлтэй тархины гэмтэл, хавдрын тасгийн урлаг соёлын нөхөн сэргээх эмчилгээ, мэдрэлийн ужиг эмгэг болон, өндөр настны физик эмчилгээ, амьсгалын системийн нөхөн сэргээх эмчилгээ, булчингийн мэдрэлийн эмгэг(булчингийн эмгэг, Лугериг, SMA зэрэг) булчин ясны системийн өвдөлтийг зохицуулах(ужиг үений үрэвсэл, ревматизмын үений үрэвсэл, нурууны мурийлтын эмгэг, тэгшлэн засах, хүзүү нурууны өвдөлтийн зохицуулах сургалт), нурууны гэмтлийн нөхөн сэргээх эмчилгээ, цахилгаан оношилгоо шинжилгээ, зүрх судасны нөхөн сэргээх эмчилгээ, тархины цус харвалт, бүтэн биеийн халууны хэмжилтийн шинжилгээ.
Сэтгэц мэдрэлийн эрүүл ахуйн тасаг
Бид өдөр тутмын амьдралаас авч байдаг стрессээс болон олон төрлийн эмгэгүүд үүсэхээс гадна нойргүйдэлт, төрөл бүрийн өвдөлт, уурлалтын эмгэг, сэтгэл гутрал, хоол хүнсны саатал, зүрх бөөрний үйл ажиллагааны саатал, айдас тотгорын гажиг, сэтгэцийн өөрчлөлт, ганцаардлын эмгэг зэргийг эмчилдэг тасаг. Зөнөх эмгэг, архи, эм, хориотой тоглоом, интернэт, зэрэг төрөл бүрийн донтох эмгэг, болон хүүхэд өсвөр насны сургалтын саатал, дасан зохицолтын саатал, нийгэмших асуудлын талаар мөн хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нар эмчилгээ үзлэг хийн туслаж байна. Сэтгэцийн судалгааны шинжилгээ, хүүхдийн сэтгэцийн судалгааны шинжилгээ, мэдрэлийн танин мэдрэхүйн шинжилгээ, стрессний анализ, зэрэг олон төрлийн шинжилгээ хийгддэг. Сэтгэл гутралын эм, тайвшруулах эм, сэтгэцийн өвчний эм зэрэг олон төрлийн эм болон мэдрэлийн эмчилгээ, гэр бүлийн эмчилгээ, ховсоор эмчлэх, електрон аппаратаар хянах эмчилгээ зэрэг олон төрлийн нарийвчилсан аргаар өвчтөнд хамгийн тохиромжтой үр дүнтэй эмчилгээг үзүүлж байна.
  • Эмчилгээний төрөл
    Зөнөх эмгэг, солиорлын эмгэг, шизофрени, ааш зангын синдром, донтох синдром, хүүхэд- өсвөр үеийн дасан зохицох чадварын синдром, тамхинаас татгалзах клиник, хүүхдийн хөгжлийн саатал, хүүхэд өсвөр үеийн сэтгэц мэдрэлийн синдром, хүүхэд болон насанд хүрэгчдийн ADHD, стрессний синдром, айдасны синдром, харанхуй бүгчим орчны синдром, донтох синдром, гэмтлийн дараахи стресс, эмэгтэйчүүдийн сэтгэц мэдрэл, нойргүйдэлт, сэтгэл гутрал, хавдартай өвчтөний стресс зохицуулалт зэрэг болно.
Яс гэмтлийн тасаг
Дөрвөн мөч, нуруу мөн бусад эрхтэний хэлбэр, үйл ажиллагааг дотрын тасаг, мэс заслын тасаг, физик эмчилгээний аргаар судалгаа шинжилгээ хийн хадгалах, нөхөн сэргээх, сайжруулах анагаах ухааны төрөл бөгөөд олон нарийн мэргэжлийн эмч профессор, судлаач эмч, резидент, сувилагч мэргэжилтэн нар хамтран хурдан шуурхай дээд зэрэглэлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Нурууны ясны төв : (хүзүүний яснаас ахар сүүл хүртэлх), гар болон гарын үе, хүзүүний үений хэсэг (мөр, тохойны үе), түнхний үе(аарцагны үе), өвдөгний үе, хөлний тавхайн үе(шагайны үе) зэргийг эмчлэхээс гадна нурууны үе, дөрвөн мөчний гэмтэл, гажиг, эмгэгийн хиймэл үе солих, гоо сайхны мэс засал, микроскопын тусламжтай нарийвчилсан мэс засал, эвлүүлэх мэс засал зэрэг төрөл бүрийн мэс заслын аргаар эмчилгээний дээд зэрэглэлийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн архаг чихрийн шижинтэй өвчтөний чихрийн шижингийн дайвар эмгэг болох хөлийн эд эсийн үхжилийн клиникийг нээн ажиллуулж байна.
  • Эмчилгээний төрөл
    Өвдөгний тал саран зөөлөн эдийг солих мэс засал, өвдөгний үе солих, спортын гэмтэл, өвдөг тэгшлэх мэс засал, өвдөгний үений мэс засал, үений дурангийн мэс засал, гэмтэл, мөр, тохойны үеийн мэс засал, гар бугуйн үений мэс засал, гэмтэл, түнхний үений мэс засал, ясны хавдар.
Хөдөлмөрийн орчны эрүүл ахуйн тасаг
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг хянан өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх анагаах ухааны салбар бөгөөд эрүүл ахуйн орчны салбар нь бидний хүрээлэн буй орчны аюулт нөхцөлөөс үүдэн эрүүл мэндэд нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх оношилох, эмчилгээ хийх зорилготой. Ажлаас үүдэлтэй эмгэгийг тодорхойлох, шинжилгээ хийх, мэргэжлийн өвчин мөн эсэхийг тодорхойлон мэдэгдэл хийх эмчийн дүгнэлт гаргах. Хар тугалганы хордлого, химийн бодисны хордлого, уушигны тоосжилт, сонсгол муудах зэрэг ажлын орчны эмгэгийг оношилхоос гадна сүүлийн үеийн нийгмийн өвчлөл болох ажлын стрессийн дүгнэлт, ажилчны тархи, зүрх, судасны эмгэгийн аюулыг дүгнэх, ажлаас үүдэлтэй яс булчингийн эмгэг зэргийг бусад тасгуудтай хамтран шалтгааныг нь олох, оношилох, эмчилгээний аргачилалыг нэг цэгийн үйлчилгээний праграммаар эрхлэн явуулж байна. Үүнээс гадна эрүүл ажлын орчинг бүрдүүлэх хөдөлмөрийн орчны эмгэгээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн боловсон хүчин эмч, хөдөлмөрийн орчны сувилагч, үйлдвэрийн ариун цэвэр, хөдөлмөрийн нөхцөл судлал зэрэг олон төрлийн мэргэжилтэн нартай холбоотойгоор хөдөлмөрийн орчны нөхцөл эрүүл ахуйг дүгнэх, хянах, яс булчингийн үйл ажиллагааны хэт ачаалал, хорт бодисны судалгаа зэргийг хийдэг.
  • Эмчилгээний төрөл
    Хөдөлмөрийн орчны эрүүл ахуй судлал, тусгай эрүүл мэндийн оношилогоо, мэргэжлийн өвчин, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг дүгнэлт, ажлын стресс
Лаборатор шинжилгээний тасаг
Хүний биеээс авсан бүхийл эд, эс, шингэнийг шинжилгээнд оруулан өвчний онош, эмчилгээ, хойшдын явцын байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тасаг. Мөн цус сэлбэх процессийн аюулгүй байдлын хяналт, цус сэлбэлтийн өмнөх шинжилгээ, тохирох цусаар хангах зэрэг үүргийг хариуцан хийдэг. Автомат салбар (химийн технологи, цусны оношилогоо), тусгай салбар (дархлааны оношилгоо), микро биологийн салбар, цус хадгалалтын салбар, молекул генитикийн салбар гэж хуваагдан өвчтөний эмчилгээнд шаардлагатай шинжилгээг оновчтой хурдан хийх үүргийг гүйцэтгэдэг. Мөн лаборатор шинжилгээний тасгийн эмч нь шинжилгээний хариуг хянах, дүгнэлт хийх, судалгаа, зөвлөгөө, зөвлөмж, эрдэм шинжилгээний судалгааг хийдэг. 2003оны (TLA; Total Laboratory Automation) Автомат салбараар дамжуулан ихэнх химийн лабораторийн болон цусны оношилгоог 24цагаар эрхэлж байна. Түргэн тусламжийн яаралтай эмчилгээ шаардлагатай титэм судасны шинжилгээ (CK-MB, troponin I, hs-CRP, homocysteine) зэргийг шуурхай хийн өндөр зэрэглэлийн эмнэлгийн үйлчилгээг үзүүлэн өвчтөний сэтгэл ханамж, эмнэлэгт итгэх итгэлийн улам дээшлүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
  • Эмчилгээний төрөл
    Химийн клиник, микро биологи, цус сэлбэлт, молекул генитик, дархлаа оношилогоо судлал ★ халдвар хяналтын хэсэг
Шүдний тасаг
Төрөл бүрийн нарийн мэргэжлийн эмч профессорүүдийн салшгүй уялдаа холбоотойгоор эмчилгээний төлөвлөгөөг боловсруулан үр дүнтэй эмчилгээг өвчтөнд үзүүлж байна. Эрүү нүүрний мэс заслын эмч нүүрний хэсгийн мэс засал, шүдний эмгэг, тэгшлэх аппаратны тасагт дорсгой шүдийг тэгшлэх, эрүү тэгшлэх, чиг барих тасгийн шаажан шүд, гүүрэн холбох шүд, хэсэгчилсэн хиймэл шүд, дээд доод хиймэл шүд, хорхойтсон шүдний эмчилгээний тасаг, шүдний мэдрэлийн эмчилгээ, шүд цайруулах эмчилгээ зэргийг хийж байна.
Арьс судлалын тасаг
Биеийн бүхий л хэсгийг бүрхэж буй хамгийн их хэмжээний талбайг эзэлдэг, биед ирж буй өөрчлөлтийг өөрийн онцгой шинж тэмдгээр хурдан илэрхийлж байдаг бие махбодийн толь арьс, нүдээр харж болох салст, хумс, үс зэрэг арьсны төрөлд багтах бүхий л эмгэгийг хариуцан эмчилгээ хийдэг тасаг. Арьснаас гадна биений бусад бүх эрхтэнээс үүдэлтэй арьсаар дамжин илрэх зовиурыг эмчлэх ба лазерийн аппарат, гоо сайхны аппарат, нарны гэрэл туяагаар эмчилгээ хийх аппаратыг суурьлуулсан бөгөөд гоо сайхны холбоотой эмгэгийг эмчлэхээс гадна диатиз, арьсны цайралт, хайрст үлд зэрэг арьсны архаг эмгэгүүдийг төрөлжсөн клиникийг байгуулан ажиллуулж байна.
  • Эмчилгээний төрөл
    Арьсны диатиз, арьсны харшил, хайрс үлд, арьсны цайрал, үлд, арьсны гоо сайхны эмчилгээ, батга, арьсны хавдар, экзем, лазерийн эмчилгээ, ★ хайрст үлдний клиник, үс арчилгааны клиник, арьсны мөөгөнцөр, чонон хөрвөс, хүүхэд болон өндөр настны арьсны эмгэг
Цөмийн эмчилгээний тасаг
Цацраг туяаг ашиглан биеийн өвчлөлийг оношилон дүгнэлт гаргадаг анагаах ухааны салбар юм. Биеийн бүтэц, биохими , үйл ажиллагааг дэвшилтэд технологийн комьюторын зураг авалтын аргаар өвчнийг илрүүлэн оношилох боломжтой. Сүүлийн үеийн дэвшилтэд технолог аппарат болох PET, Allegro, Phillips – г суурьлуулан эхэн үеийн хавдрыг оношилох, үсэрхийлэлийг илрүүлэх, эмчилгээний дараа давтсан эсэхийг хянан ашиглаж байна. Мөн SPECT, Forte, Phillips аппаратаар зүрхний титэм судасны эмгэг, зүрхний инфакт, зүрхний дутагдлын эмгэгийг оношилох, тархины үйл ажиллагаа, биохимийн өөрчлөлтийг дүрс бичлэгээр буулгах, уналт, таталт зэрэг тархины бусад эмгэгийг оношилход ашиглаж байна. Бусад бүх биеийн ясны зураг, бөөрний шинжилгээ, бамбайн үйл ажиллагааны шинжилгээ, элэг цөс, хоол боловсруулах системийн шинжилгээ, уушигны шинжилгээ, захын судасны шинжилгээ зэргийг хариуцан хийж байна. Үүнээс гадна бамбайн булчирхайн хавдрын мэс заслын дараахи туяаны изотоп эмчилгээг хийж байгаа бөгөөд энэхүү эмчилгээ нь дэлхий нийтэд хийгддэг үр дүнтэй эмчилгээний аргачилал гэж батлагдсан болно.
  • Эмчилгээний төрөл
    Цөмийн эмчилгээний тасаг
Цусны эмгэг - хавдар судлалын тасаг
Цустай холбоотой бүхий л эмгэг, бүх төрлийн хорт хавдар, хими эмчилгээг хариуцан хийдэг тасаг. Цус багадалт, цусны хавдар, чөмөгний хорт хавдар, тунгалгийн булчирхайн хавдар, цус алдалтын эмгэг зэргийг оношлон эмчилнэ. Цусны ерөнхий шинжилгээгээр асуудалтай гарсан тохиолдолд нэмэлтээр нарийвчилсан шинжилгээ хийн цустай холбоотой бүхий л эмгэгийг илрүүлэн оношилох, шаардлагатай тохиолдолд чөмөгний шинжилгээ хийн оновчтой онош болон эмчилгээг хийдэг. Хавдрын тасгаас бүх төрлийн хавдрыг оношилох, эмчилгээний төлөвлөгөөг боловсруулан хими эмчилгээний аргачилал, сөрөг нөлөөлөлийн талаарх бүхий л эмчилгээг хийнэ. Хавдрын эмчилгээ нь өдөр бүр өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа бөгөөд үүнтэй мөр зэрэгцэн сүүлийн үеийн шинээр гарсан эм тариаг ашиглан өвчтөний амьдрах насыг уртасгахаас гадна эмний сөрөг нөлөөлүүдийг багасгах хөнгөвчлөх арга хэмжээг аван амьдралын идэвхийг дээшлүүлж өгнө.
  • Эмчилгээний төрөл
    Бүдүүн шулуун гэдэсний хавдар, элэг, нойр булчирхай, цөсний хавдар, урологийн системийн эрхтэний хавдар, цусны эмгэг, хөнгөвчлөх эмчилгээ
Амьсгалын системийн тасаг
Уушиг, мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, цээжний гялтангийн эмгэгийг эмчлэх ба ихэнхдээ уушигны хатгалгаа, уушигны сүрье, гуурсан хоолойн нарийсал, астма, цулцангийн өргөсөл, архаг уушигны үрэвсэл, хавдар, өрцний төрөл бүрийн эмгэг, уушигны системийн өвчин орно. Түүнээс гадна архаг ханиалга, амьсгал боогдох, цустай цэр зэргийн үүсэх шалтгаан, оношилгоо, эмчилгээг хийхээс гадна хурц хэлбэрийн амьсгалын дутагдалтай өвчтөнд хиймэл амьсгал хийх, эрчимт эмчилгээний тасгийн өвчтөний амьсгалын системтэй холбоотой өвчлөлийг хариуцан эмчилгээ хийдэг тасаг болно.
  • Эмчилгээний төрөл
    Архаг ханиалга, сүрье, уушигны хавдар, архаг уушигны эмгэг, уушигны системийн эмгэг, амьсгал боогдох, архаг гуурсан хоолойн үрэвсэл, хурц хэлбэрийн амьсгалын системийн эмгэг, эрчимт эмчилгээний тасгийн өвчтөний хяналт.
Цээжний хөндийн мэс заслын тасаг
Зүрх судасны төвийн зүрхний мэс заслыг өргөтгөн эрчимжүүлж, зүрхний судасны нарийсал, зүрхний инфактаас болж ирдэг титэм судасны эмгэг, зүрхний хавхлагын эмгэг, гол судасны эмгэг, зэрэг насанд хүрэгчдийн зүрх судасны эмгэгийн мэс засал, уушиг болон улаан хоолойн эмгэг, зүрхний төрөлхийн эмгэг, цээжний хэлбэрийн төрөл бүрийн гажиг, цээжний хөндийн эмгэг, захын артерийн судасны эмгэг, доод мөчний венийн судасны эмгэгийн мэс заслыг хийхээс гадна уушигны хавдар, уушигны хийжилт, цээжний гялтангийн эмгэг, цээжний голын тусгаарлах гялтангийн эмгэг, хулмасны эмгэг, цээжний гэмтэл, улаан хоолойн эмгэг, гуурсан хоолойн эмгэг, уушигны хавдар болон цээжний хөндийн дурангийн мэс засал хийж байна. Цусны гадаад эргэлтийн аппаратыг ашиглахгүйгээр титэм судасны мэс засал, хамгийн бага зүсэлттэй, мөн цус алдалтыг хамгийн бага хэмжээнд аваачих мэс засал, титэм судасны тойруулан холбох мэс засал болон хавхлагын мэс заслыг хамтад нь хийх, зүрхний булчингийн лазерийн мэс ажилбар, зүүн ховдолын цүлхэнгийн мэс засал зэрэг маш хэцүү өндөр ур чадвар шаардсан эмчилгээг хийж байна. Венийн судасны лазерийн эмчилгээ болон гэрэлтүүлэгчтэй дурангийн мэс засал зэргийг хийхээр бэлдэж байна.
  • Эмчилгээний төрөл
    Титэм судасны тойруулан холбох мэс засал, зүрхний хиймэл хавхлага суулгах мэс засал, титэм судасны эмгэг, гол судасны эмгэг, захын судасны эмгэг, уушигны хавдар, улаан хоолойн хавдар, цээжний гялтангийн эмгэг, цээжний гэмтэл,